2009.07.23

Үерт нэрвэгдсэн иргэдэд 6 сая төгрөг хандивлажээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улсаас манай улс гамшгийн байдалд орж, 14 хорооны нутаг дэвсгэрт үерийн нөхцөл байдал үүсээд байна. Үерт амь насаа алдаж
, орон гэргүй болсон хүмүүс цөөнгүй байна. Зөвхөн БЗД-ийн хэмжээнд амь насаа алдсан 5, орон гэргүй болсон 111, үерт автсан 1010-д хүрчээ. Тиймээс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, З.Алтай, Ц.Батбаяр нар өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллаа. Тэд үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, БЗД-ийн засаг дарга Б. Батзоригттой уулзан, орон гэргүй болсон тойргийнхоо иргэдэд зориулж хувийн зүгээс 6 сая төгрөгийг хандивласан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.