АНУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүс МҮЭ-ийн холбооны удирдлагатай уулзлаа
2021.10.14

АНУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүс МҮЭ-ийн холбооны удирдлагатай уулзлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Чен тэргүүтэй албаны хүмүүсийг 2021.10.13-нд хүлээн авч уулзаж МҮЭ-ийн холбооноос хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцлоо.

АНУ-ын ЭСЯ-наас жил бүр Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг хийдэг бөгөөд энэхүү тайланд ажилчдын хөдөлмөрлөх эрх, тухайн жилд ажилчдын эрхийн зөрчил хэр их гарсан, ажлын байрны дарамт шахалт, хүүхдийн хөдөлмөр, ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан тэмцэл хөдөлгөөн, ажил хаялтын талаар зэрэг мэдээллүүд багтдаг юм.