Ц.Даваасүрэн: Арьс, ширээ үнэд хүргэн, хонины нэхий газарт хаягдахгүй болно
2021.11.08

Ц.Даваасүрэн: Арьс, ширээ үнэд хүргэн, хонины нэхий газарт хаягдахгүй болно

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Арьс ширний үйлдвэрийг ашиглалтанд оруулах ажлыг хариуцах үүрэг Ерөнхий сайдаас өгсөний дагуу ажилдаа оржээ.

Тэрээр эхний ээлжинд Италын технологиор баригдсан ОХУ-ын "Русская кожа" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Манай арьс ширийг хүйтэн нөхцөлдөө зохицсон нягтрал сайтай хагарч хугардаггүй сайн шир гэж үнэлжээ. Харин мал гаргаж байгаа хүмүүс, малын арьсыг хуулахдаа хутгаар исгэхгүй байхад анхаарах ёстой юм байна. Ийм технологиор боловсруулсан арьс, ширний эрэлт маш их байдаг юм байна.

Дэлхийн Ikea, Zara гээд брендүүд шууд захиалчихдаг ажээ. Ерөнхий сайд, ХАА яамтай зөвшилцөөд 380000 бодын шир, 4 сая богийн арьс боловсруулж, савхи үйлдвэрлэх Итали технилогийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд Дарханд барьж ашиглалтанд оруулахаар тохиролцож ажил нь ийнхүү эхлээд байна. Ингэснээр жилдээ дор хаяж 500 сая ам доллар экспортоор орох боломж бүрдэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт гэж хий горьдож суухаар өөрсдөө хөдөлж өндөр технологитой үйлдвэрээ барьцгаая хэмээн Ц.Даваасүрэн гишүүн уриалжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn