#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Б.Бейсен Баяннуур суманд ажиллалаа

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
УИХ-ын гишүүн, аймгийн АН-ын дарга Б.Бейсен Баяннуур суманд ажиллаж байна. Тус сумын Засаг дарга И.Дөрветхантай хамт Монгол улсад алдартай алимны ургацын талбайтай танилцаж алимны тариалангийн аж ахуй эрхлэгч Ж.Бахыттай ярилцаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хавар таван сарын нэгнээс хөрснөөсөө гаргаснаар нахиа задарч эхэлдэг. Харин тавдугаар сарын 25-наас цэцэглэж, наймдугаар сарын 1-нээс жимс өгдөг. Б.Бейсен гишүүн нутгийн сор бүтээгдэхүүн болсон алим тариалагчиддаа анхаарч, шаардлагатай зүйлсээр нь хангаж ажиллахыг эрмэлздэг байна.
Ж.Бахыт: Слабянка, мельба, мичурин, папировка зэрэг есөн сортын алим тарьж, орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон алимны дөрвөн сортыг гаргаж авсан.
Баяннуур сумын алим аймагтаа алдартай бөгөөд төмс, хүнсний ногоогоор аймгийн хэрэгцээний 60 хувийг хангадаг.