2009.09.15
Энэтхэг улстай хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийж байгаа Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурлаа.
- БНЭУ-ын ЗГ, Монгол Улсын ЗГ хоорондын “Тогтворжуулалтын зээлийн хэлэлцээр”-т МУ-ын Гадаад харилцааны сайд С.Батболд, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.М.Кришна нар
- “Эрүүл мэнд анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т МУ-ын ЭМ-ийн яамыг төлөөлж, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНЭУ-ын Эрүүл мэнд, Гэр бүлийн сайд Гулам Наби Азад
- МУ-ын ЗГ, БНЭУ-ын ЗГ хооронд “Соёлын салбарт 2009-2012 онд хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т МУ-ын БШСУ-ны сайд Е.Отгонбаяр, БНЭУ-ын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Жавахар Сиркар
- Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон БНЭУ-ын Засгийн газрын Статистик, Хөтөлбөр Хэрэгжилтийн Яам хооронд “Статистикийн салбарт хамтран ажиллах Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т Монголын талаас Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, БНЭУ-ын ЗГ-ыг төлөөлж, БНЭУ-ын Ерөнхий Статистикч, БНЭУ-ын ЗГ-ын Статистик Хөтөлбөр Хэрэгжилтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Пронаб Сен
- “Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг”-т МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, БНЭУ-ын ЗГ-ын Атомын энергийн газрын дэд дарга, Цөмийн энергийн газрын дэд дарга А.П.Жоши нар тус тус гарын үсэг зурлаа.
Баримт бичигт гарын үсэг зурах ёслол БНЭУ-ын ЗГ-ын ордон “Хайдерабад хауз”-д боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.