Г.Баярсайхан: Оюутолгой Баянбүрд болох боломжтой
Парламентын экологич гэгддэг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан саяхан өмнөд хөршид туршлага судлаад иржээ. Тэрбээр БНХАУ-ын Жинсу мужийн Нанжин хотын ойролцоох Өнгөт металлын олборлолт, боловсруулалтын улсын үйлдвэр, байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тус үйлдвэр үйлдвэрлэл явуулсан даруйдаа хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж, нөхөн сэргээлтээ эхлүүлдэг онцлогтой аж. Эрхэм гишүүн нөхөн сэргээлтийн газар нутгаар явж байхдаа боловсруулах үйлдвэр нь аль вэ гэхэд цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт нов ногоон төгөл байхыг хараад тун их гайхсан гэнэ. Үйлдвэрийн мэргэжилтнүүд танай улсад ч ийм байдлаар нөхөн сэргээлтээ хийх бүрэн боломжтой хэмээгээд, агаар дахь хүхрийн хүчил, хөрсөн дэх хүнд металл, тоосонцрын хэмжээг стандартын дагуу ягштал баримталдгаа тайлбарлажээ. Тус .«улсын стандарт нь Европын 180 9001-ээс ч илүү бөгөөд мөрдөж байгаа эсэхэд чанд хатуу хяналт тавьдаг ажээ. Хэрэв урд хөршийн жишгээр нөхөн сэргээлтээ хийж чадвал Оюутолгой Баянбүрд болно гэж эрхэм гишүүн ярьсан юм.