Хэнтий аймгийн Дархан сумын малчин Ш.Хүрэлбаатарынх “Алтан төлийн эзэн” боллоо
2022.02.10

Хэнтий аймгийн Дархан сумын малчин Ш.Хүрэлбаатарынх “Алтан төлийн эзэн” боллоо

“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Хэнтий аймгийн Дархан сумаас аймгийн аварга малчнаар шалгарсан Ш.Хүрэлбаатар гуайнх мөн үхэр жилийнхээ амжилтаар “Алтан хурганы эзэн” шагналыг хүртэж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэргүүтэй албаныхан шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Ш.Хүрэлбаатар бага наснаасаа малч ухаанд суралцан 1973 оноос “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар ажлын гараагаа эхэлж 1991 он хүртэл ажиллаж, үргэлжлүүлэн хувийн малаа маллаж иржээ. Тэрбээр 1982 онд гэргий Д.Дуламсүрэнтэйгээ гэр бүл болсон бөгөөд, мал аж ахуйн салбарт 50 шахам жил хөдөлмөрлөж байна.