Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан "нээлттэй хаалганы" өдөртэй
Улаанбаатар хотын Захирагчийн алба Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу хүмүүсийн илүү таньдгаар хотын захиргааны арын өндөрт байшинд нүүж ирээд есөн сар болж буй. Захирагчийн ажлын албаныхан ”Хангарьд” ордны зургадугаар давхарт байрладаг. Тус алба нь Захиргааны албаас гадна Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот нийтийн аж ахуйн хэлтэс, Орчны бохирдол, хог хаягдлын менежмент гэсэн дөрвөн хэлтэстэй. Хэлтэс тус бүр долоон ажилтантай. Энэ хүмүүс чухам юу хийдэг болоод танд тэднээс асууж тодруулах, лавлах зүйл байгаа бол тэднийхээр энэ өдрүүдэд зочлоорой.
Захирагчийн ажлын албаныхан нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ хэлтэс бүр нэг өдөр бүтэн өдөр хаалгаа цоожгүй, мэдээллээ илүү нээлттэй байлгахаар төлөвлөжээ.
Тухайлбал, энэ сарын 28-нд буюу өчигдөр Ц.Ганхүү даргатай Инженерийн байгууламжийн хэлтэс нийслэлчүүдээ урьсан бол өнөөдөр Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэн нээлттэй хаалганы өдрөө хийж байна.
Хот, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн маргааш, шинэ сарын эхний өдөр буюу нөгөөдөр Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийнхэнтэй тааваараа уулзаарай. Эднийхнээс хог цэвэрлэгээ, хөр, ус, агаарын бохирдол, хог хаягдлын үйлчилгээний сан, хогийн сав, нийтийн бие засах газар зэрэг нийслэлчүүдийг тохь тухтай байлгахад хамгийн чухал асуудлуудыг гартаа зангидаж ажилладаг билээ.