2022.03.01
УИХ-ын чуулганы завсарлагаанаар Ц.Идэрбат гишүүн орон нутагт ажиллаж байна
УИХ-ын чуулганы завсарлагаанаар иргэд, олон нийттэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, олон суманд яригдаж байсан зарим асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа албан хаагчидтай УИХ-ын гишүүдээ төлөөлөн маргааш буюу 03 дугаар сарын 02-ны өдөр уулзалтууд зохион байгуулна.
Уулзалтын хүрээнд эрх ашиг нь хохирч байгаа төрийн байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл, хариуцсан албан тушаалтнуудтай 11:00 цагт Хэрлэн сумын иргэний танхимд, мөн иргэд, бизнес эрхлэгчдийн дунд “3%”-ийн зээл хэмээн яригддаг “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хангагдаж байгаа талаар Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарынхантай уулзана.
2021 оны 10 дугаар 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Монгол банкны ерөнхийлөгчөөс асуусан асуултын хариулт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцана.