Айл бүрийг цахилгаантай болгох үүрэг өглөө
2009.10.07

Айл бүрийг цахилгаантай болгох үүрэг өглөө

“370 жилийн түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатарын иргэд лаа бариад сууж байна гэдэг байж болохгүй. Гэрэл, цахилгаангүй 15 мянган өрхийн энэ асуудлыг ойгоос өмнө цэгцэл” гэсэн үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр өглөө. Мөн “Орон сууцанд хэрнээ хүйтэн устай амьдардаг найман мянган өрх байна.

Огт халуун усгүй, эсвэл халуун усны карантнаас нь хүйтэн ус гоождог, нэлээд хугацааны дараа халуун бүлээн ус гардаг зэрэг доголдлыг арилгах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн юм.
Нийслэлийн харьяа газар, хэлтсийн удирдлагууд оролцон хийсэн ажлаа дүгнэн, хийх ажлаа төлөвлөдөг энэхүү хурлын үеэр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцуулж, Сүхбаатар дүүрэг Их сургуулийн урд талд “Эко гудамж”-тай болсон, Баянзүрх дүүргийн Энхтайвны өргөн чөлөөг гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай болгосон, Баянгол дүүрэг “Мөрөөдлийн цэцэрлэг”-т хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 58 га газарт 70 мянган мод суулгасан. Нийслэлд анх удаа дуут усан оргилууртай болсон зэрэг ажлыг сайшаалаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат нийслэлийн 370 жилийн ой угтан энэ сарын 17, 18-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгохоор зарлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.