2022.05.10
Б.Саранчимэг: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хийхийн тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Энэ талаар гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
2020 оны наймдугаар сард ЭМД-ын сангийн төсөв болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт хийж эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ тайланд зарим давуу тал байгааг дурдсан байна. Цаашдаа дэвшилтэт ямар ажил хийхээр төлөвлөж байна.
Энэ байнгын хороо ЭМЯ-ны ажлыг дэмжиж ажилласан. ЭМД-ын цахим шинэчлэлийг хийх ёстой. Бас хийж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр цахимжуулалт хэр үр дүнтэй байна. Цаашдаа эмч нар тэмцэхээр ажил явдаг биш бодит амьдрал дээр хэрэгжих ёстой байна. Үнэхээр энэ салбарт өөрчлөх хууль эрх зүйн шинэчлэл байгаа бол байнгын хороогоор яриад ажил хэрэг болоод явах ёстой.
Түүний асуултад салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа.
Б.Саранчимэг: Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангийн хөрөнгийг ямар шалгуураар зарцуулахаар тусгасан бэ?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn