2022.05.10

С.Чинзориг: ЭМДЕГ болон орон нутгийн ажилчдын харьцаа харьцангуй байгааг хэрхэн шийдвэрлэх вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан шимтгэл төлөх нь 220 мянгаар яагаад буусан бэ.Төр шимтгэл төлдөг хүүхэд, өндөр настангуудын тоо 500 мянгаар яагаад нэмэгдсэн бэ. ЭДМЕГ 153 ажилтантай гэж байна. Орон нутгийн мэргэжлийн хүмүүсийн тоо нэмэгдэх чиглэл өгсөн.Энэ нэмэгдээгүй юу. Төр хариуцаж байгаа иргэдийн шимтгэл хэдэн хувьтай байна. ЭМД-ын сангийн гүйцэтгэлийг өмчийн хэвшлийн тус тусад нь төсвийн задалж хэлж өгөөрэй. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн ямар байна. Уг нь эмнэлэг бүрд өөр өөр байна.  Үйлчилгээний түвшин, хүртээмж өөр байгаа. Сум гүйцэтгэлийн 12 хувийг авдаг. 

Түүний асуултад салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn