2022.04.12
Д.Сарангэрэл: Даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн бүр санаачлагатай ажиллах хэрэгтэй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.
Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
ЭМД-ын салбар дээр нилээн олон өөрчлөлт хийгдсэн. Ялангуяа эрүүл мэндийн салбарын өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмжийг зах зээлийн цаг үетэй холбож, шийдэж өгөх зэрэг шийдэх олон асуудал бий. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүн бүрийн идэвх санаачлага чухал байдаг. Нэг дэвшиж байгаа хоёр хүн энэ салбарт ямар өөрчлөлт гаргаж, ажиллах гэж байгаа вэ?
Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn