2022.05.10

Б.Баярсайхан: Хөнгөлөлттэй эм олгохдоо олон зөрчил гардаг, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ талаар гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Хөнгөлөлттэй эмтэй холбоотой өндөр үнэтэй эмийг их хэмжээгээ бичих, санхүүжилт нь эрт дуусах зэрэг түгээмэл асуудал салбарт байсаар байна. 2021 онд энэ асуудлыг шийдвэрлэх ямар ажил хийсэн бэ.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооноос байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн уналт таталтын эмний олдоц, чанар муу. Үүнийг улс хангаж чадахгүй байгаа учраас хувь хүмүүсээс энэ эмийг авдаг.

Гэтэл энэ эм оруулж ирж байгаа хүмүүс шалгуулж эм тасраад байна. Иймд энэ 29 төрлийн эмийг улс оруулж ирэх шаардлагатай байна. Манай улс чанартай ийм эмийг оруулж ирүүлэх боломжтой эсэх талаар эцэг эхчүүдээс бичиг, санал ирсэн. Үүнийг ХНХ-ын сайд болон ЭМ-ийн сайдад хүргүүлсэн. Та хүлээж авсан уу. Мөн хорт хавдартай хүүхдүүд маш их болж байна. Түүний ар гэрийнхэн манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдэд улсаас яаж туслах боломж байна вэ гэж УИХ-ын гишүүдээс асууж байна. Салбарын сайд энэ асуудал дээр ямар хариулт өгөх вэ. Яагаад хүүхдүүдийн дунд хорт хавдар ихсэж байна, сууриар нь шийдэх ямар боломж байна вэ.     

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд болон салбар хариуцсан мэргэжлийн хүмүүс хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn