Ерөнхий сайд маргааш ажилдаа орно
2009.10.21

Ерөнхий сайд маргааш ажилдаа орно

Ерөнхий сайд С.Баярын эрүүл мэндийн асуудлаас болж түүнийг албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр бичигдэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ерөнхий сайд С.Баярын биеийн байдал хэвийн байгаа. Ажлаа хүлээлгэж өгнө гэдэг мэдээлэл огт үндэслэлгүй юм. Эх орондоо эмчилгээ хийлгэж байгаа Засгийн газрын тэргүүнийхээ эрүүл мэндийн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зөв зүйтэй хандах хэрэгтэй. Хүнийг эрүүл байгаасай, эрүүл болоосой гэж хүсч, ерөөдөг, Монголчууд бид чинь” гэлээ.
Ерөнхий сайд хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.