Ц.Нямдорж: "Ногоон билүү хар намын нөхөр өөдөөс хараад юм яриад байх юм"
2009.10.20

Ц.Нямдорж: "Ногоон билүү хар намын нөхөр өөдөөс хараад юм яриад байх юм"

АН-ын бүлэг Байнгын хорооноос завсарлага хүслээ

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байс
ан юм. Гэсэн ч асуудал өөр тийшээ хазайж хоёр нам “түр тар” хийгээд авлаа.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

Түүний дараагаар “Ногоон нам”-ын гишүүн Д.Энхбат “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан явдал их гарсныг дурьдаад энэ байдалд парламентад хамгийн олон суудалтай хоёр намын удирдлагууд, Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлт хийж, тодорхой арга хэмжээ авах, сонгуулийн хуулийг боловсронгуй болгон улс төрд өөрчлөлт хийх шаардлагатай байна” хэмээлээ.

АН-ын бүлгийн дарга Сайханбилэг “АН ямар ч мөнгө тараагаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Нэр дэвшигчдээс мөнгө төгрөг тараасан гэсэн гомдол ирсэн гэхдээ АН-ын удирдлагуудыг энэ асуудлыг сөххийг хүсээгүй учраас, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Барим нотолгоо буух эзэнтэй, буцах хаягтай зүйл ярьж байна хэрэгтэй хэмээгээд жилийн өмнө батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ аваагүй, хууль өөрчлөгдөх сургаар хуулийг хэрэгжүүлдэггүй байж болохгүй, түүнчлэн төрийн албаны шинэчлэлтэй холбогдсон асуудлыг багцаар нь авч үзэх нь зүйтэй гэж даваа гаригт болсон АН намын бүлгийн хурлаас үзсэн учир хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авахыг хүслээ.

Харин МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “сонгууль болгоны дараа мөнгө тараасан гэсэн яриа гардаг. Сонгуулийн хуулийн чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ асуудалд гишүүн бүр идэвхтэй оролцох, Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс ч арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар анхаарах хэрэгтэй байна. Бид нухацтай анхаарч, сайн нягталж ярилцаад сонгогчдынхоо санаа бодолд нийцсэн арга шийдэл олж чадвал энэ парламентын гавьяа болно. Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах асуудал цаг хугацааны хувьд тулчихсан байгаа учраас үүнийг хэлэлцээд явья аа. Энэ олон албан хаагч бүтэн жил хоёрдмол байдалд орчихоод байна” гэлээ.

Үүнийг дараагаар УИХ-ын гишүүн Хуульзүй Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж АН, Ногоон намынханд хатуухан үг чулуудаад авлаа. "Сонгуулийн дүн өөрсдийнх нь эсрэг гарахаар л байшин шатаадаг, хэл ам хийдэг байдлаа болимоор юм. Энэ ногоон билүү, хар билүү намын нөхөр өөдөөс харж суучихаад юм яриад байх юм гэхэд Ногоон намын Д.Энхбат “та тэгвэл нүдээ аниад суухгүй юу. Дандаа гишүүдийг загнадаг. Би өмнөх гишүүд шиг танд загнуулахгүй шүү хэмээн” ундууцлаа. Д.Энхбат гишүүнийг ийн ундууцаж байхад Ц.Нямдорж сайд “Соросын сангаар тэжээгддэг гишүүн”хэмээн Д.Энхбат гишүүнийг хэлээд амжсан юм.

Ц.Нямдорж “ийм байдлаар бүтэн 4 жил завсарлага авах гэсэн юмуу. Ч.Сайханбилэг чи битгий эрхлээд байгаарай. Чамаас илүү энэ парламентын үйл ажиллагаа мэддэг хүн энд зөндөө байна” гэлээ.

Харин Байнгын хороон дарга Ө.Энхтүвшин
“ийм асуудал байсан юм бол хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад завсарлага яагаад аваагүй юм бэ” гэсэн ч АН-ын бүлгийнхэн байнгын хорооны хуралдааныг орхин явлаа.

АН-ынханыг гарсны дараа Ц.Нямдорж гишүүн намын бүлгийн даргаа бас нилээд шүүмжлээд авлаа “Д.Лүндээжанцан дарга олонхийн дарга шиг бай л даа. АН-ыг дагаад гүйгээд байвал тийшээ орж болно” хэмээлээ. Түүнийг ийн хэлсэнд Лүндээ дарга тэрүүхэн тэндээ бухимдаад, хэдэн үг хэлээд авлаа.

Ийн маргалдсаны дараа Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин хуулиараа олонхоороо хэлэлцэх ёстой. Тиймээс асуудлаа хэлэлцээд цааш нь явья гээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Хуралдааны төгөсгөлд БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр "АН энэ хуулийн өөрчлөлтийг буруу ойлгоод байх шиг байна. Гарахаас нь өмнө тайлбарлах гээд чадсангүй. АН ойлгохдоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцээгүй учраас хэрэгжүүлээгүй юм шиг бодоод байна. Энэ хууль чинь хэрэгжүүлэх боломжгүй байсан учраас бүтэн жил хэрэгжээгүй юм. Анх гарахдаа Боловсролын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуулиудыг зөрчиж гарч ирчихээд, хэрэгжүүлж болохгүй байгаа юмаа" гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.