Чингэлтэйчүүдийн 62.12 хувь нь Д.Зоригтод итгэл үзүүлжээ
УИХ-ын нөхөн сонгуулийн дүн гарлаа.Энэхүү нөхөн сонгуулийн тойргийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 71 742 сонгогч бүртгэгдсэнээр 44 536 сонгогч буюу 62.12 хувь нь санал хураалтад оролцсон байна. Үүнээс 44 050 буюу 98,85 хувь нь хүчинтэй саналын хуудас байсан байна. Хүчинтэй саналын хуудсыг тоолоход, сонгогчдын 26592 буюу 60,37 хувийн саналыг МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт авч, ялалт байгуулсан байна.
Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хүчинтэй саналын 16037 нь буюу 29,57 хувь Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаад, 2010 нь буюу 4,56 хувь бие даан нэр дэвшигч Г.Уянгад, С.Жавхланд 1690 буюу 3,84 хувь нь, Г.Арсланд 300 буюу 0,68 хувь нь, Ш.Төмөрсүхэд 124 нь буюу 0,36 хувь нь, Л.Жаргалсайханд 114 нь буюу ,26 хувь, Чингис хаан академиас нэр дэвшсэн Д.Төмөрбаатарт 150 буюу 0,28 хувь нь тус тус итгэл үзүүлсэн байна.
24-р тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Д.Зоригт УИх-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авсан байна.