С.Эрдэнэ тангарагаа өргөлөө
УИХ-ын Сонгуулийн 25-р тойргоос сонгогдсон С.Эрдэнэ тангаргаа өргөлөө. УИХ дах хоёр намын бүлэг энэ асуудлаар бүтэн 7 хоног “маргаж” УИХ гацаанд ороод байсан билээ.
УИХ-ын тамгын газрын гаргасан төлөвлөгөөний дагуу бол өчигдөр С.Эрдэнийн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх ёстой байсан ч гишүүд СЕХ-ны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авсаар чуулган өдрийг барж, эцэст нь МАХН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “маргаашийн 10 цаг, өөр байхгүй” гэсэн юм.
Ийнхүү өнөөдөр С.Эрдэнэ тангараг өргөснөөр УИХ бүл нэмж 75-уулаа боллоо. Мөн өнгөрсөн долоо хоногт хийсэн УИХ-ын намрын чуулган хэвийн ажиллагаандаа орж, ирэх долоо хоногоос жигдрэх нээ.