Чингэлтэйн шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо
Чингэлтэй дүүрэгт шилжих хөдөлгөөн, үнэмлэх олголтыг түр хугацаагаар зогсоох тухай эийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. УИХ-ын 24-р тойрогт нөхөн сонгуулийг бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар сонгуулийн тойргийн хорооноос ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Чингэлтэй дүүрэгт иргэдийн шилжилт хөдөлгөөнийг аравдугаар сарын 5-ны өдрөөс, иргэний үнэмлэх олголтыг 12-ны өдрөөс эхлэн 19-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус түр зогсоохыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Бүртгэлийн газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.