МАХН  Д.Зоригтыг, АН Р.Бурмааг нэр дэвшүүлэхээр сонгов
2009.09.25

МАХН Д.Зоригтыг, АН Р.Бурмааг нэр дэвшүүлэхээр сонгов

МАХН-аас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүний нэр тодорлоо. Өнөөдөр өглөө МАХН-ын удирдах зөвлөл хуралдан Д.Зоригт, Н.Энхбаяр , Ц.Цогцолмаа нарын хэлэцээд, Намын бага хуралд Д.Зоригтын нэрийг оруулхаар шийдсэн билээ.
Намын бага хурал Удирдах зөвлөлөөс оруулсан Д.Зоригт дээр, танхимаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэрийг оруулсан юм. Харин хуралдааны дундуур Н.Энхбаяр үг хэлэх хүсэлт гаргаж, өөрийн нэрээ татаж авч байгаа мэдэгдсэн байна. Ингэснээр санал хуралтад Д.Зоригтын нэр ганцаар орж, бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Зоригт намаас нөхөн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Өнөөдөр МАХН-ынхан өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хандаж, нэр дэвшигчээ танилцуулахаар болжээ.

Харин АН-ын хувьд Үндэсний зөвлөлийн хуралдлаа. Үдээс өмнө Чингэлтэй дүүргийн АН хуралдаж Р.Бурмаа 80 хувийн саналаар тодорсон билээ.Түүнтэй нэр дэвшихээр өрсөлдөж байсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат , Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд , УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нар нэрээ татсан байна. Тиймээс ҮЗХ ганц Р.Бурмаа дээр нууц санал хураалт явуулж, 99.4 хувийн саналаар түүнийг нэр дэвшүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.