ИЗН, Ардчилсан нам нөхөн сонгуульд хамтрахаар болжээ
2009.09.22

ИЗН, Ардчилсан нам нөхөн сонгуульд хамтрахаар болжээ

Уг нь УИХ-ын нөхөн сонгуульд ИЗН бие даан оролцох эрхээ СЕХ-ноос аваад байсан юм. Гэвч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗН-ын дарга С.Оюун нар өчигдөр Төрийн ордонд уулзсан байна. Тэдний энэ уулзалтаар тус хоёр нам УИХ-ын нөхөн сонгуульд хамтран оролцох саналаа албан ёсоор тавьж харилцан зөвшөөрчээ. Ардчилсан нам энэ сарын 25-нд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийхээр урьдчилан товлоод буй. Мөн тэр өдөр ИЗН эрх бүхий байгууллагынхаа хурлыг хийж Ардчилсан намтай хамтрах асуудлаа шийдэх юм байна. ИЗН-ын гишүүдийн дийлэнх нь нөхөн сонгуульд хамтарч оролцохыг дэмжих бололтой байгаа аж.

Тус хоёр нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Уг гэрээний дагуу нөхөн сонгуульд хамтран ажиллах гэж байгаа гэж ойрын эх сурвалж хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.