Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг илүү сонирхов
2009.07.07

Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг илүү сонирхов

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч  Д.Лүндээжанцан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ намын бүлгийн нарийн бичгийн дарга Үте Күмф тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Бундестагийн гишүүн, хатагтай Күмф МАХН-ын бүлгийн үйл ажиллагаа, тэр дундаа сонгуулийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудлыг ихээхэн сонирхож байлаа. Д.Лүндээжанцан, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсгийн ахалж буйгаа хэлээд сонгуулийн систем, хуулийг өөрчлөх ажлыг улс төрийн бусад нам, эрдэмтэн судлаачид, иргэд сонгогчдын санал бодлыг тусган шинэчлэх ажлыг хийж байна. Энэ намар УИХ-д Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаагаа хэлсэн. Энэ шинэ хуульд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх ч бас хөндөгдөж буйг ч дуулгасан юм. Ингэхдээ сонгуулийг маргаангүй шударга явуулах эрх зүйн чадвартай сонгуулийн шинэ хууль гаргаж чадвал энэ парламент түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тэрбээр онцлон хэллээ.

Уулзалтад оролцогчид МАХН, Германы Социал Демократ намын харилцааны өнөөгийн түвшинд талууд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.