Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 137 сая төгрөг зарна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулахтай холбогдсон асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаан дээр ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр гадаадын зарим орны төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийг урих асуудлыг Гадаад хэргийн яамнаас танилцуулалаа.
Монгол Улстай уламжлалт сайн харилцаатай Орос, Хятад, АНУ, Герман, Япон, Солонгос, Англи, Франц, Энэтхэг, Түрк зэрэг 16 орны төр засгийн тэргүүнүүдийг урьж байгаа юм байна.
Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зардалын төсөвийг хэлэлцэж 137 сая төгрөгөөр зохион байгуулах тогтоол гаргахаар боллоо.