Ц.Элбэгдорж: Алд биеэ алдартал ард түмнийхээ төлөө зүтгэнэ
2009.05.25

Ц.Элбэгдорж: Алд биеэ алдартал ард түмнийхээ төлөө зүтгэнэ

Сүхбаатарын талбай дээр АН баяраа тэмдэглэлээ.

АН-ыг дэмжигч иргэд баяр хөөрийн байдалтайгаар  Сүхбаатарын талбайг дүүргэсэн байна. Баярын ажиллагаанд  нэр дэвшигч Ц.Элбэгдорж, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат болон УИХ-ын АН-ын гишүүд, бусад албаны хүмүүс хүрэлцэн иржээ. Баярын арга хэмжээний эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлж, нэр дэвшигч Ц.Элбэгдорж одоогоор өрсөлдөгчөөсөө 41 мянган саналын зөрүүгээр түрүүлж явааг хэллээ.

Түүний дараагаар ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат, УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар үг хэлж, олны өмнө нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг урилаа.

Ц.Элбэгдорж “Алд биеэ алдартал ард түмнийхээ төлөө зүтгэх” болно гэдгээ амлаж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэж, түүний хэрэгжүүлж байсан улс орны хөгжил цэцэглэлтийн төлөөх ажлуудыг үргэлжлүүлж болно хэмээлээ.

Төгсгөлт бүгд “Халуун элгэн нутаг” дуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Ирэх амралтын өдрүүдээр ардчилсан ерөнхийлөгч сонгогдсоны баярт зориулсан соёл урлагийн арга хэмжээ зохиогдох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.