Ерөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ
Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчид маргааш буюу 5-р сарын 21 –ны 21.00 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр халз мэтгэлцээнд оролцохоор боллоо.
Халз мэтгэлцээн орон даяар, шууд явагдах юм.
Халз мэтгэлцээнийг хэн хөтлөх, хэрхэн яаж явагдах, ямар асуудлуудын хүрээнд мэтгэлцэх зэргийг хоёр намаас байгуулагдсан ажлын хэсэг ид ярилцаж байгаа ажээ. Мөн халз мэтгэлцээний нэвтрүүлгийн үед студид үзэгчид байх уу байхгүй юу гэдэг дээр намууд санал зөрүүтэй байгаа юм. Учир нь нэвтрүүлэг шууд явагдах учир хэн нэгнийг нь дайрч доромжилсон асуулт асуулт асуух, үйл хөдлөлөөс болгоомжилж байгаа юм.
Халз мэтгэлцээн 90 минут үргэлжлэх юм байна. Одоогоор Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийнхэн иргэдийн санал хүсэлтийг идэвхтэй авч байгаа бөгөөд хүмүүс ихэвчлэн мессэж, утсаар явуулж байгаа юм байна. Мэдээж сонгогч иргэдээс ирсэн асуултуудыг халз мэтгэлцээний үед бүгдэд нь хариулна гэж байхгүй юм. гэхдээ 90 минутын хугацаанд 15-17 асуултад хариулна гэж тооцоолж байгаа юм.
Сонгогч, иргэн та өөрийн асуултаа 328334, 361601 гэсэн дугааруудад утастаж, 99235400 дугаарт мессэж бичиж, мөн xalz2009@yahoo.com гэсэн мэйл хаягт мэйлээр бичиж илгээж болох юм байна.