Задгайд гэдгийг хаягжуулж бүртгүүлсэн учир маргаан, зөрчил гарахгүй гэв
2009.05.18

Задгайд гэдгийг хаягжуулж бүртгүүлсэн учир маргаан, зөрчил гарахгүй гэв

Өмнөх сонгуулиудаар нийслэлд, гэр хороололд задгайд гэдгээр өч төчнөөн хүний нэрийг бичээд санал луйварддаг маргаан, зөрчил гарсаар ирсэн. Энэ удаагийн сонгуулиар ийм байдал гарах вий гэсэн болгоомжлол бий.

Үүнийг хэрхэн цэгцэлж байгаа талаар СЕХ-ноос тодруулбал,
-Сонгогчдын тоон дээр хичнээн зуун мянгаараа гэх мэт хэтэрхий их зөрөө гарахгүй. Шилжилт хөдөлгөөнтэйгөө нийлээд сонгогчдын тооны зөрүү 40-50-д эргэлдэх байх. Энэ жил бид нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт семинар өгөхдөө задгай гэдгийг хаягжуулж бүртгэ гэдэг үүргийг өгч энэ ажил эхнээсээ цэгцлэгдэж эмхлэгдэж байгаа учир дээрх байдал гарахгүй байх баталгаа бий. Хаягжуулах ажлыг гуравдугаар сараас нийслэлд эхэлсэн. Ийм байдал голцуу нийслэлд л гардаг юм гэсэн хариу өглөө.

Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрхон хүн нэр дэвшиж байгаа учир саналын хуудас авсаархан, бичгийн цаасыг дундуур нь нугалсан, тал хэмжээтэй байх нь. Дээр нь хоёр нэр дэвшигчийн нэрийг бичээд ялгаварлахгүй тулд өмнө нь нэг, нэг гэж ижил дугаарласан юм байна. Дараагийн саналын хуудас дээр нэрийг нь сөөлжүүлэн бичсэн байгаа учир сонгогч өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчээс аль нэгийг нь дугуйлна гэж СЕХ-ноос мэдэгдлээ.

Дашрамд хэлэхэд 24-ны сонгуулийн өдөр гадаад болон дотооддоо зорчих, харьяалагдах хэсэг дээрээ санал өгөх боломжгүй сонгогчид маргаашаас эхлээд урьдчилан саналаа өгч болох гэнэ. Саналаа
өгөхдөө хэсгийн хороонд очиж, саналын хуудас бөглөн битүүмжлэн үлдээх ажээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.