Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 60:40 гэсэн харьцаанаас дотогш оруулж болохгүй гэсэн нь худлаа
2009.05.07

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 60:40 гэсэн харьцаанаас дотогш оруулж болохгүй гэсэн нь худлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос дараах мэдэгдэл гаргажээ.

”Үндэсний шуудан” сонины энэ мягмар гаригийн дугаарт “Н.Энхбаярыг 60 хувиар гаргах хэсгийн хорооны бэлтгэл ажил” хэмээх гарчигтай материал нийтлэгджээ. 

Энэ материалд “Сонгуулийн ерөнхий хороо аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодод “Н.Энхбаярыг 20 саналаар гаргавал Ардчилсан нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй... Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 60:40 гэсэн харьцаанаас дотогш оруулж болохгүй” гэсэн үүргийг өгсөн, “санал луйвардах ажилд сонгуулийн шат шатны байгууллага, хэсгийн хороод орсон” гэх мэтээр бичсэн байна.
Монголын ард түмэн төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг, мөч тулгараад буй энэ үед “Үндэсний шуудан” сонинд уг материалыг нийтэлсэн нь ямар ч ор үндэсгүй, сонгуулийн хороод, тэдгээрийн мянга мянган гишүүдийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн хариуцлагагүй үйлдэл бөгөөд сонгуулийн үр дүнд үл итгэх хандлагыг урьдчилан бий болгох туйлын ноцтой үр дагавартай гэдгийг энд зориуд тэмдэглэж байна гэлээ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.