2009.04.21
Сонгуулийн хороодод нийтдээ 20 шахам мянган хүн ажиллаж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулах сонгуулийн гурван шатны хороод үндсэндээ бүрдэж дуусаад байна.
Энэ талаар СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
-Хамгийн томд тооцогдох нутаг дэвсгэрийн хороод 22 байгуулагдсан. Энд нийтдээ 216 хүн ажиллаж байна. Дараагийн болох сонгуулийн салбар хороод 338 байгуулагдснаас нийтдээ 2025 хүн ажиллаж байна. Хамгийн доод буюу анхан шатны нэгж болох сонгуулийн хэсгийн хороод 1691 байгуулагдан ажилдаа ороод байна. Энд 16126 хүн ажиллаж байна гэв. Эцсийн дүнгээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулах ажилд нийтдээ 18365 хүн “дайчлагджээ”.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.