Түр үнэмлэхээ авсан гишүүд чуулганд сууна
УИХ-ын 25-р тойргоос сонгогдсон гурван гишүүний бүрэн эрх нь баталгаажиж чадахгүй өдий хүрээд байгаа билээ.
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан Х.Тэмүүжин, Д.Энхбат нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ТББХ-ы дарга Ө.Энхтүвшин, болон УИХ-дах бүлгийн дарга нартай уулзалаа.
Энэхүү уулзалтын үр дүнд Х.Тэмүүжин, Д.Энхбат нар энэ долоо хоногоос УИХ-ын чуулганд орж суухаар болжээ. Гэхдээ албан ёсоор тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажаагүй учраас үг хэлэх, санал өгөх эрхгүй, зөвхөн “ажиглагч”-ын байр суурьтай байх нээ. Мөн түр үнэмлэхээ авсан 2 гишүүнд төрийн ордонд дунд нь нэг өрөө гаргаж өгөхөөр болсон байна. Харин тангаргаа өргөхөөр нь тус тусад нь өрөө гаргаж өгнө гэжээ.
Мөн намын бүлгүүд энэ долоо хоногт ТББХ-ы хуралдаанаар СЕХ-ны асуудлыг хэлэлцэнэ гэжээ.