2008.10.14

Ж.Сүхбаатар: Нийгэмд бугшсан өвчин сонгуулийн үеэр сэдэрч байна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа. Тэрээр энэ парламентын хамгийн залуу гишүүн. Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга  байхаасаа өмнө СЕХ-ны нарийн бичгийн даргын албыг хашдаг байлаа. Монголд буй сонгуулийн системийн талаар бидний яриа өрнөсөн юм

-УИХ-аа бүрдүүлж гүйцээгүй, нийслэлд ирц нь бүрдээгүй сонгуулиудын гол гацаа нь системдээ байна гэвэл та санал нийлэх үү?

-Сонгуулийн системээс сонгуулийн үр дүн болон түүнээс урган гарч байгаа үр дагаврууд шалтгаалах нь ойлгомжтой. Хамгийн энгийнээр ойлгоход саналын хуудсан дээр сонгогчид саналаа хэрхэн өгөхөөс бүх зүйл хамаарч байгаа юм. Томсгосон тойрог гэж яриад байгаа можаритори системээр бид 1992 онд сонгууль өгч байсан. Тэгээд манай орны нөх-цөлд зохимжгүй гэж үзээд халсан шүү дээ. Ер нь дэлхийд энэ системийг Иордан, Монгол, Тайланд гурван улс л хэрэглэж байгаад больсон гэдэг судалгааны дүгнэлт байдаг юм. Энэ системээр сонгууль явуулахад санал хураалт их зөрчилтэй болдог учраас дээрх гурван улс татгалзсан байдаг юм.

-Гэтэл яагаад манай улс ийм "гологдмол" хувилбарыг дахин сонгосон юм бол?

-Энэ хууль төрөхийн өмнө зарим улс төрчид надаас можаритори системээр сонгууль явуулахад ямар үр дүн гарахыг асууж байсан л даа. Би энэ системийн давуу болон сул талуудыг хэлж өгсөн. Таныг дэмжиж саналаа өгсөн сонгогч өрсөлдөгчид чинь яг адилхан сана-лаа өгч болдог. Энэ нь саналын жинг бууруулж, өмнө нь 100 хувь очдог байсан дүн буурч, зарим тохиолдолд тэгтэй тэнцэхээр унаж бол-дог. Хоёрдугаарт сонгуулийн үр дүнг тааварлахад хэцүү болдог. Учир нь олон талын хүчин зүйл саналд нөлөөлдөг. Өмнө нь ихэвчлэн намаар нь сонгож саналаа өгдөг байсан бол одоо мэргэжил нэгт, нутаг нугынх, манай намынх гэх мэтээр сонгож дугуйлдаг. Энгийнээр жишээлхэд өмнө нь зуун мянган төгрөгний орлоготой хүн дэлгүүрээс мах гурилаа аваад л гардаг байсан бол 300 мянган төгрөг олдог болчихвол мах гурилаас гадна нарийн боов, жимс, сүү аваад гарахтай л адил. Нөгөө талаас энэ системээр сонгууль явуулах нь намын дотоод хагарлыг бий болгодог.

Сайн тал нь гэвэл пропорциональ элементүүд орж ирдэг. Сонголт нэмэгддэг. Сонгогч нэг л хүнд биш, олон хүнд саналаа өгөх боломжтой учраас олон санал гээгдэхгүй, төлөөлөл нь орж ирэх магадлал өндөр болж өгдөг юм. Өмнөх системтэй харьцуулахад төлөөллийн хүрээ нь өргөждөг. Тэгэхээр энэ систем парламентыг бүрдүүлэхэд тохиромжгүй юм. Харин орон нутгийн сонгуульд хэрэглэх боломж-той гэж үздэг. Энэ системээр сонгууль явуулах нь тухайн үед хууль баталж байсан хуучин гишүүд дахин сонгогдох магадлал ихтэй учраас сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан байх.

-Орон нутгийн сонгуульд яагаад тохиромжтой гэж?

-Хуучин жижгэрсэн нэг тойрогт дэндүү ойрхон төрөл садны хүмүүс ялдаг үзэгдэл байсан. Нэг суманд авгай нөхөр хоёр 30:30 харьцаатай тэнцээд, "Би нөхөртөө буу-гаад өгчихье" гэж авгай нь гацааг гаргаж байсан хөгтэй тохиолдол би мэднэ. Үүнийг бодоход орон нутагт томсгосон тойргоор сонгууль явуулах нь зохистой болж байгаа юм.

-Гэвч 10 сарын 12-нд болсон орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй, бас л будлиан зөрчилтэй боллоо шүү дээ?

-Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох нь таны амьдралд ямар хамааралтай юм бэ гэдэгт та хариулж чадах уу. Тэр сонгогдсон төлөөлөгчид танд юу хийж өгч чадах бол.
-Сайн хэлж мэдэхгүй байна. Ихэнх хүмүүс ач холбогдол өгдөггүй шүү дээ.
-Ач холбогдол яагаад өгдөггүй юм бэ. Яагаад гэвэл бидний амьдралд хэрэгцээтэй газрын асуудал, хот тохижилт гэх мэтийг эрхлэн шийдэх эрхээр ИТХ хангагдсан юм уу. Хуулиндаа эрхтэй мэт заагдсан ч бүх зүйл дээд байгууллагаас шалтгаалдаг. Орон нутгийн чанартай асуудлаа өөрөө шийдвэрлэх эрхээр энэ байгууллагыг хангах хэрэг-тэй.Энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг засаг даргыг өөрөө сонгодог байх ёстой. Тэгэхээр орон нутгийн түвшинд эрх мэдлийг хуваарилах цаг болсон. Гэтэл одоо засаг дарга засгийн газраас томилогдож ирдэг. Тэгвэл тэр засаг дарга төрөөс явуулж байгаа бодлого хэрэгжүүлэх, байгаль орчны асуудал гэх мэт эрх үүргээ өөртөө харьяалан үлдээж, яг тухайн орон нутгийн чанартай тохижилт, газартай холбоотой асуудлуудыг ИТХ эрхлэн шийдвэрлэж байх ёстой. Хурлаас аймаг, сумын ерөнхий менежерийг томилоод түүндээ энэ ажлуудаа хариуцуулан шийдвэрлэж байх хэрэгтэй. Тэнд ямар ч улс төр байх ёсгүй. Харин засгийн газрын төлөөний хүн буюу засаг дарга чинь өөрөө улс төрийн үүргээ хүлээгээд явах ёстой. Гэтэл засаг дарга нэг талаас нь харахад орон нутгийн төлөөний гүйцэтгэгч, нөгөө талаас засгийн газрын төлөөний хүн болж байна. Тэгээд эрх мэдэл нь засаг даргадаа очдог. Түүнээс ямар ч иргэдийн дуу хоолой гарахгүй. Иргэдийн гар хөл болох хүн нь дээрээсээ томилгоотой учир гол зөрчил нь болж байна. Дэлхийн ямар ч улс оронд ийм үзэгдэл байхгүй. Иргэдийн хурал гэдэг бол иргэдийн л дуу хоолой байх ёстой. Тэнд, ялангуяа сум дүүрэгт намын төлөөлөл орох хэрэггүй. Тэр жалга довны нэр хүндтэй бизнесмэн, үг сургаалыг нь сонсдог ахмад, идэвхтэй залуу хүмүүс энэ иргэдийн хуралд байх ёстой. Тэгэхгүй намын бүлэг гээд хуралдаад талцаад байх утгагүй.

-Та ИТХ төрийн байгууллага байх ёсгүй гэж үзэж байгаа юм уу?

-Тийм. Улстөрийн нөлөөнөөс гадуур байх ёстой. Гэх-дээ аймаг нийслэлийн хувьд улстөрийн намуудаас нэр дэвшүүлж болдог ч эрх мэдэл нь хязгаарлагдсан байх нь зүйтэй. Яагаад газар олголт явахгүй, хүүхдийн цэцэрлэгийн талбай алга болж бай-гаа зэрэг тулгамдсан асуудлуудыг засгийн газар, яам агентлаг биш орон нутгийн эрх мэдэлд өгөх юм бол хариуцлага тооцоход ч гэсэн боломжтой. Засаг дарга ньтөрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг албадаа хажуудаа байлгаж, эдгээрт хяналт тавиад сууж байх хэрэгтэй. Ингэж эрх үүргээ салгаад, үр дүнтэй ажиллаад эхэлбэл иргэд'орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцох болно. Намайг өнөөдөр УИХ-ын гишүүн болоод тойрогтоо очиход ярьж байгаа зүйл нь газар, хоттохижилт, мөнгөн тусламж гэх мэт анхан шатанд шийдэж болох асуудлууд л байдаг. Бид өнөөдөр дээрээсээ эдгээр асуудлыг шийдвэрлэдэг учраас бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүстээ л энэ бүхнээ нааж байна.

-Сонгуулийн үед их будлиан гардаг шүу дээ?

-Сонгогчдын саналыг худалдан авсан гэх зөрчил бий. Энэ нь сонгуулийн үед гарч байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ тэр тарааж байгаа мөнгө нь татвараас нуусан, авлигаар олсон "бохир" мөнгө*л байж таарна. Түүнийг хэн хянах ёстой юм бэ. Сонгуулийн үеэр СЕХ-ныхон хянаж байх ёстой юм уу. Тэгэхээр энэ гэмт хэр-гийг хянах ёстой систем ажиллахгүй байгаа нь сонгуулийн байгууллагын буруу болох учиргүй. Мөн тэр мөнгийг тарааж байгаа нэр дэвшигчид, тэдний багийн-хан, намынхантай ярих асуудал. Хоёрдугаарт санал хураалтын дүнг гажуудуулж байна гэдэг. Тэгвэл тэр гажуудлыг нэр дэвшигчдийн, намын төлөөлөл болж хэс-гийн хороонд орж ажилласан гишүүд л хийж байгаа. Харин түүнийг нь хяналт сайн тулдаа мэдэж, илрүүлж байна.
Гэтэл тэдэнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүү үүсгээд шалгах үүрэг хүчний байгууллагынханд байна шүү дээ. СЕХ-ны арваадхан хүнээс бусад нь улс төрийн намуудын гар хөл болсон хүмүүс байдаг. Зарим хэсгийн хороонд гаргасан зөрчил сон-гуулийг булхай луйвартай холбох болж байна. Сонгуулийн будлианы талаар хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Хамгийн гол нь тэр юу-наас болоод гарч байгааг нь харах хэрэгтэй.

-НИТХ-ын сонгуулийг дахин явуулах юм ярьж байна. Гэтэл дахиад л ирц хүрэхгүй бол яах вэ. Танд ямар нэг гарц харагдаж байна уу?

-Энэ гацаанаас яаж гарах вэ гэдэг нь өнөө маргаашийн асуудал болно. Гэвч дээр хэлсэнчлэн тогтолцоогоор нь өөрчилж, нийгэмд байгаа үзэгдлүүдээс нь салгахгүй бол цаашид байдал хэвээр л байх болно. Сонгууль явагдаж дууслаа гээд орхих асуу-дал биш. Би үүнийг гишүүнээр ажиллах хугацаандаа байнга сануулж, өөрчлөх болно. Харин өнөө маргааш-даа гацаанаас гарч, иргэдийн хурлын үйл ажиллагааг жигдлэе гэвэл хуулийн хүрээнд л өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулинд заасан "50 хувь+1" гэсэн ирцийн босгыг авч хаях хэрэгтэй. Нөгөөтэйгүүр тойрог бүрээр нь салгаж үзэхгүй бол хэдэн дүүргийн ирц хүрээгүйгээс болж нийслэлд тэр чигээр нь дахин санал хураалт явуулах болоод байна. Хан-Уул, Багахангай, Багануур гэх мэт ирцэндээ хүрч, үр дүн нь гарсан газарт дахин санал хураалт явуулахад өмнөх дүн өөрчлөгдөх магадлалтай. Энэ бол ноцтой алдаа шүү дээ.

-СЕХ ажлаа сайн хийгээгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэж үздэг шүү дээ?

-Өнөөдөр нийгэмд бугш-сан өвчин сонгуулийн үеэр сэдэрч байна. Үүнийг зөвхөн сонгуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаа мэтээр ярьж байгаа хүмүүс хэтэрхий өнгөц сэтгэж байна. Сонгогчид саналаа хэнд өгөөд, түүнийг нь хэрхэн өөрчилснийг тэд яаж мэдэж байгаа юм бэ. АН-ын ч бай, манай намын ч бай саналыг өөрчилсөн гэж маргаан үүсгэж байгаа хүмүүс үүнийгээ яаж нотлохыг нь би гайхаж байна. Тэгэхээр будлиан зөвхөн СЕХ-ны арваадхан ажилтны үйл ажиллагаанаас болсон гэвэл би санал нийлэхгүй.

-СЕХ-г бүрэлдэхүүнээр нь огцруулж хариуцлага тооцно гэдэг?

-Доод түвшиндээ ажиллаж байгаа хүмүүсийн алдаанаас болж, удирдлага нь хариуц-лага хүлээх явдал бий. Гэхдээ тэнд нэг сумын засаг дарга гэмт хэрэгт холбогдоход ерөнхий сайд огцорч байхыг хар-сан уу. Үүнтэй л адил. Сонгуулийн хэсгийн хороонд орж ажилласан хүмүүс бүгдээрээ хэн нэг нэр дэвшигчийн, аль нэг намын төлөө ажиллах үүрэгтэй бай-сан гэхэд хилсдэхгүй. Тухайн нэр дэвшигчтэй ажил амьдрал нь холбоотой, унавал дагаж сүйрэх гэж байгаа хүмүүс сонгуулийн үеэр саналын дүнг тоолохдоо худлаа унших, өмнө нь хүмүүсийг санал өгүүлэхэд нөлөөлөх зэргээр будлиан гаргасан гэж би ойлгодог. АН-ын дар-га байсан Ц.Элбэгдорж хүр-тэл өөрийнхөө олон мянган хүнийг амьдрал нь хэцүү учраас худалдагдсан гэж ярьж байна. Тэгвэл энэ хүмүүстээ тэд ямар хариуцлага тооцох гэж байгаа юм бэ. Энэ бол гэмт хэрэг шүү дээ. Нотлоод байхад эрүү үүсгэж шалгахгүй, дээд шатандаа улстөржин маргаж байгаа энэ үед мартагнуулж өнгөрөх гэсэн хандлага байна.

-Иргэний нийгмийн төлөөлөлтэй, нам бус гишүүдээр СЕХ-г бүрдүүлэх ёстой гэж улстөрчид ярьдаг?

-Энэ бол хэзээ ч байж боломгүй зүйл. СЕХ бол төрийн байгууллага. Иргэний нийгмийн төлөөлөл СЕХ-д ороход төрийн албан хаагч болно шүү дээ. Өнөөдөр иргэний нийгмийг төлөөлж байгаа төрийн бус байгууллагууд, хүний эрхийн асуудал эрхэлсэн салбарууд бүгд л аль нэг намын нөмөрт явдаг. Загасчдын холбооны тэргүүн сонгуулийн байгууллагыг толгойлохгүй шүү дээ. Тийм болохоор иргэний төлөөлөл-тэй нам бус СЕХ гэдэг үлгэр.

-Таныг сонгуулийн "нууцыг" мэддэг СЕХ-ны нарийн бичгийн дарга бай-сан учраас ялалт байгуулж УИХ-д сонгогдсон гэж ярьдаг?

-Надад өөрийн гэсэн нэг ч ажиглагч, хэсгийн хорооны гишүүн байгаагүй. Мөн би тийм туршлагатай улс төрч ч биш. Энэ парламентын хам-гийн залуу гишүүн. Гэхдээ Дарханы сонгогчид надад итгэл хүлээлгэж сонгосон. Үнэндээ сонгуулийг томсгосон тойргоор явуулаагүй бол надад гарч ирэх боломж хомс байсан. Л.Гансүх гишүүн гэхэд сонгуулийн өмнөхөн гишүүдэд олгосон 500 сая төгрөгөөр Шарын голыг цахилгаан эрчим хүчинд хол-босон. Тэндэхийн сонгогчид “Гансүхийн гэрэл" гэж маш их санал өгсөн шүү дээ. Хэрэв тойрог томсгоогүй бол би төрийн мөнгөөр сурталчилгаа хийсэн хүчтэй өрсөлдөгчид дарагдах байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.