2008.10.23
Ж.Батсуурь: Олигархиуд далд эдийн засгийг ил гаргах сонирхолгүй байна
-Саяын орон нутгийн сонгуулийг амжилт муутайхан болсны шалтгааныг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Зарим нь хууль цоорхойтой байна гэж байхад зохион байгуулалтаас боллоо гэх нь ч байгаа. Таны хувьд?
-Өнгөрсөн хоёр сонгууль шинэчлэгдсэн хуулийн дагуу явж өнгөрлөө. Энэ хуулийг УИХ олон талаас нь сайн хэлэлцэж байж баталсан. Амьдрал баян учраас сонгууль бүрт асуудал гардаг. Төгс хууль гэж хаана байхав. Хуулийг сайн, муу гэж ярихаасаа өмнө түүнийг ягштал мөрдөж, шат шатандаа сахин биелүүлж сонгуулиа явуулах ёстой.
Ялангуяа орон нутгийн сонгууль бол маш ээдрээтэй, нэн төвөгтэй болдог. Тухайлбал, нэр дэвшигч олонтой, тойрог нь жижигхэн, сонгогч цөөтэй байдаг.
Наад зах нь нэг сум 1000 хүрэхгүй хүн амтай. Тэндээс 15 төлөөлөгч гарна гэдэг нь их төвөгтэй. Сумандаа бүртгэлтэй ч гадаадад, сургууль соёлд, цэрэгт явсан гээд нөгөө цөөхөн хүний тал хувь байдаггүй.
Миний ойлгож байгаагаар Сонгуулийн хуулийг зарим талаар боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх шаардлагатай болоод байгааг саяын санал хураалт харууллаа. Сонгуулийн тойргийг томсгоод өмнөхөөсөө олон сонгогчдыг хамруулбал ард түмний бодлын илэрхийлэл бодсон чинь тийм байж чадсангүй. Манай Дорноговь аймагт гэхэд 31 мандатыг 18 тойрог болгоод сонгууль явуулахад нэг мандатаар дээд тал нь 700 хүний санал аваад л гараад ирдэг. Тухайн тойрогт ах дүү төрөл садан ихтэй нь байвал гараад ирж байгаа юм.
Тэгэхлээр тэднийг ард түмний төлөөлөл гэхэд их төвөгтэй. Мөн шинэ хуулиар цэргийн албан хаагчдыг тухайн орон нутагт санал өгүүлнэ гээд заачихсан. Хөдөөгийн жижигхэн суман дээр байгаа цэргийн ангийнхны санал тухай орон нутгийн ард иргэдийн саналд хүчтэй нөлөөлж байх жишээтэй. Тухайн суманд түр алба хаагаад яваад өгөх хүн санал өгнө гэдэг бас л төвөгтэй байдал үүсгээд байгаа юм.

-Тэгэхлээр орон нутгийн сонгуулийг томсгосон тойргоор явуулаад ч үр дүнд хүрсэнгүй. Цаашид яах ёстой вэ гэж бодож байна?
-Улс төрийн сонгуулиар сонгогдсон УИХ, нийслэл, аймаг, сумын ИТХ зэрэг байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаанаас ард түмний амьдрал, хувь заяа шалтгаалж байна. Гэтэл үнэхээрийн ард түмний төлөө ажиллаж чадах боловсролтой, төлөөлөл болохуйц боловсон хүчин сонгогдож байна уу үгүй юу гэдэг нь том асуудал болчхож. Монгол Улс ардчиллын замаар яваад 18 жил болсон. Хөгжлийн хурдыг нэмэх, эдийн засгийг богино хугацаанд сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулахын тулд энэ олон сонгуулийг болих хэрэгтэй. Иж бүрнээр системийг нь өөрчлөхгүй бол урагшаа явахаа больж. Жалга довны үзэл гарах, хүч тарамдсан шинжтэй байна.
Мөн сонгогдох сонирхолтой нэг хэсэг хүн бий болчихсон. Тэднийг сонгож байгаа хүмүүс нь хэт цөөн учраас тэднийг эрхлүүлээд эвдээд дууслаа. Мөнгө тараах, юу ч хамаагүй амлаж тархийг нь угааж төөрөлдүүлэх гэх мэтчилэн.
Сонгогдох сонирхолтой хүрээ рүү боловсролтой, тухайн салбартаа ажлын дадлага туршлагатай хүмүүс нь орж ирэх сонирхолтой болж. Тэд нарыгаа хооронд нь байлдуулаад хэн ч биш болгочхож байна. Нам намаараа талцаад бие бие рүүгээ шавар шавхай шидээд л.. Улс төрийг бохир заваан гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм.

-Та ч бас улс төрийн бохир заваан тогоонд өөрийнхөөрөө туучиж яваа. УИХ-ын сонгуулиар гэхэд таныг Туяа гишүүний эсрэг ажиллаж, амьдаатайгаа хүч хавсрав сонгуульд өрсөлдсөн гэх мэдээлэл багагүй цацагдсан. Өнөөг хүртэл та энэ асуудалд хариу өгөөгүй байгаа?
-Би чинь Дорноговь аймагт төрж өссөн хүн. Европын өндөр хөгжилтэй оронд ч боловсрол эзэмшсэнийхээ хувьд нутаг орныхоо төлөө ажиллая гэж бодсон. Намын нөхдүүд маань ч намайг дэмжээд би Дорноговь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан. Тийм ч учраас намын нөхөд маань надад итгэл үзүүлж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн хэрэг. Гэтэл сонгууль гэдэг миний төсөөлж байснаас илүү хар цагаан хэл аман дунд болдог юм билээ. Эхний үед би түүнийг нь бараг мэдээгүй өнгөрсөн. Тэр нь ч сайн хэрэг болсон.
-Яагаад, хэрэв хэл ам ихтэй, хүнд даваа гэдгийг нь мэдсэн бол та нэрээ дэвшүүлэхгүй байсан гэж үү?
-Тийм. Хэрэв сонгууль гэдэг маш хүнд даваа гэдгийг нь би урьдчилж харсан бол зүглэхгүй ч байсан байж магадгүй. Учир нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажил хийгээд гэр бүлээ хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүй өлхөн аваад явах байсан. Эсвэл гадаадад боловсрол эзэмшсэний хувьд тэндээ бүгээд хүний барьж байгуулсан сайхан орчинд ажиллаад амьдраад явж болох л байсан. Сонгуульд нэр дэвшиж байхдаа л би их бохир тоглоомд оролцож дээ гэдгээ мэдэрсэн.
Надад сонгуульд өрсөлдөхөд туршлага байгаагүй.
Өрсөлдөгчид маань бүгд ялж, ялагдаж үзсэн хашир улстөрчид байсан. Миний хувьд сонгуулийн штабыг даргалж, бусдыг сойж байснаас цаашгүй. Өөрийгөө сойно гэдэг бусдын төлөө ажиллахаас өдөр шөнө шиг ялгаатай юм билээ. Хүний өөрийн нам гэлтгүй дайрч давшилж янз бүрээр оролддог юм билээ. Ёстой ухрах зам байхгүй гэдэг шиг бүхнийг тэвчиж, өнгөрөөж байж цаана нь гарлаа. Би хийхгүй бол хэн хийх вэ гэж бодсон учраас асуудалд хүлээцтэй хандаж байж тэр бүхнийг туулж өнгөрүүлсэн. Үүний хажуугаар намайг ойлгож дэмжиж тусалж байсан нутгийнхан маань их байв. Тэдний үг надад урагшаа харж ажиллах урмыг өгч байлаа. Түүнчлэн өөрийнхөө гараар хийсэн өчүүхэн жаахан ажлыг харахаараа өмнө нь байгаа бэрхшээлийг даван гарах итгэлийг олж авдаг юм байна. Хийсэн ажлаа эргэн харахаараа өнөөх хэл ам, хар PR-ыг мартаж байх жишээтэй. Наад зах нь аймгийн төв дээр барьсан 60 айлын орон сууц байна. 60 айлыг би үнс тортогноос нь салгаж, хананаасаа усаа авдаг болгосон гэж бодохоор сэтгэл нэг л өег.

-Ярианыхаа завсар гадаадад мэргэжлээрээ ажиллах боломж ч байсан гэж дурдлаа. Тийм боломжийг олон хүн алдахгүйг хичээдэг. Гэтэл та үл тоосон байдаг?
-Элстэй намхан бор толгод, ижий аав, өтгөс буурлаа санасан хэрэг. Ямар сайндаа докторантурынхаа зэргийг хамгаалчхаад долоо хоноод л нутгаа зорьж байлаа. Тэнд байсан монголчууд намайг зэмлэж байсан. Харин миний хувьд нутаг усныхаа хүмүүсийн аж амьдрал ядруухан байхад хар амиа хичээгээд байж чадаагүй. Ёстой л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар эх орноо зорьсон доо.
-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хумих тухай их ярьсан ч үр дүнд хүрсэнгүй. Өмнө нь ч ийм л байсан. Халуун тогоонд нь байгаа түшээгийн хувьд төсөв данхайсаар байгааг юутай холбож байна вэ?
-Төсөв данхайж, үргүй зардал ихсэж байгаа нь аргагүй. Энэ бүхэн сонгуультай холбоотой. Өнөөдөр Монголбанк мөнгөний бодлого буруу тийшээ явж байгааг Засгийн газар руу чихэж байна. Засгийн газар нь сонгуулиас болж үргүй зардал гаргах алхмуудыг хийсээр байгаа. Засгийн газар эдийн засгийн жаахан сэргэлт ажиглагдахаар л цацаад, үрээд дуусчихдаг. Хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, эргэн төлөгдөх магадлал өндөр салбарт хийхээсээ өмнө, энд ч нэг эмнэлэгт машин авч өгөөд, тэнд ч нэг сургуульд шавар шохой түрхээд дуусгаж байна. Ядаж байхад тэр шавар шохой нь хамгийн чанар уутай байдгаас жил болгон л үргүй зардал болдог. Гэтэл японд барилга. байшингууд нь өчигдөрхөн ашиглалтад орсон юм шиг гял цал. Асуухаар 20, 25 жил огт гар хүрээгүй байх жишээтэй. Энэ нь хийх ёстой засварыг чанар стандартынх нь хэмжээнд хийж байгаатай холбоотой. Өнөөдөр Монголд улс төр нь өөрөө улс орны амьдралд саад болж байна.
-Монголбанк мөнгөний бодлогыг муу боловсруулсан гэж шүүмжлэлд өртөөд байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гэхэд олон гишүүд далд байгаа эдийн засгийг гаргаж ирж чадахгүй байна гэж тэднийг зэмлэж байсан?
-Нэг талаас тэгж зэмлэж болно. Нөгөө талаас харвал сохрын газар сохор гэдэг шиг явах шаардлага бас байна. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийг ил гаргахгүй байх сонирхол нэг хэсэгт нь байгааг хэлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголд олигархиуд гэдэг чинь биеллээ олчхоод улс төрийн хүрээнд, тодорхой бүлэглэлийн хүрээнд байна.
Тэд чинь далд эдийн засгийг ил гаргах сонирхолгүй байна. Тийм учраас Монголбанкны хэдэн ажилтныг буруутгаад өнгөрөх биш системээр нь өөрчлөлт хийх шаардлагатай болжээ. Сул дорой эдийн засагтай манай улс сонгууль гэж дэмий зардал гаргалгүйгээр тодорхой хэсэг хугацаанд диктатурын дор хөгжих хэрэгтэй байна. Япон, солонгосын хөгжлийн жишгээс үүнийг харж болно. Ард түмний хөдөлмөрлөж олсон мөнгөний тодорхой хэсгийг төр хуримтлуулан зарлагадахгүйгээр хуримтлал үүсгэдэг. Гэтэл Монгол Улс олон зуун жилийн түүхтэй барууны орны парламентын жишгийг л тэр чигээр нь хэрэгжүүлэх гээд оролдоод байна.

-Таны ярианаас үзэхэд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчдийн нэг гэж ойлгогдлоо?
-Ерөнхийлөгчийн засаглалыг муу, буруу гэж хэн хэлээд байгаа юм бэ. Яахав сул тал бий. Гэхдээ дэлхийн улс орнуудын хөгжлийг түүхийг хараад байхад нэг хүн эмхлээд голдрил руу нь оруулж байж л хөгжсөн байдаг. Түүнээс биш бүгдээрээ нийлээд ардчилагч болоод хөгжсөн түүх байдаг юм уу.
-Та сая бэлэн мөнгө орж ирэхээр л цацаад байна гэж ярьсан. Гэтэл ямаанд гишүүд мөнгө цацаж байхад та юу бодож суув даа?
-Угтаа ямаанд мөнгө цацаагүй юм аа. Ямааны эзнийг дэмжсэн юм.
-Тэгэхлээр ямааны эзнийг ч гэсэн зүгээр тэжээж байгаа хэрэг биш үү?
-Үгүй ээ. Би энэ асуудлыг мушгиж битгий ойлгоосой гэж бодож байна. Уг нь бол бодлогын хувьд буруу байсан. Гэхдээ би үүнийг эсэргүүцээгүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл энэ бол өмнө нь шийдэгдсэн байсан асуудал. Би нэг бодлого баримталдаг. Аймгийн Засаг дарга байхдаа ч өмнөх дарга нарын гаргасан шийдвэр тушаалыг цуцалж хаяад л ажлыг нь үгүйсгэж байгаагүй. Түүн шиг өнгөрсөн парламент таван сард гаргасан тэр шийдвэрийг дэмжих нь зөв байсан. Учир нь тухайн нөхцөлд ноолуурын компаниудыг дэмжих зорилготой байсан ч цаг хугацааны хувьд хоцорсон байлаа. Ер нь зүүний намууд халамжлах бодлогоо барьж ирсэн. Тэгээд ч халамжийн асуудлыг мартаж болохгүй.
-Гэхдээ үүнийг сонгуулийн өмнөх санал авах гэсэн оролдлого гэж тайлбарлацгааж байгаа?
-Тийм зорилгоор л мөнгөө цацсаар байгаад Монгол Улс сүйрч байна. Нөгөөтэйгүүр, хэт жижиг улс байх нь хөгжихөд саад болж байх шиг, Тухайлбал, Замын-Үүд тавхан мянган иргэдтэй. Түүнийг гадаадын хэдэн 100 мянган хүнтэй тосгонтой зүйрлэх ямар ч утгагүй. Замын-Үүд шиг тосгонд талхны үйлдвэр барилаа гэж бодоход өдөрт дор хаяж хоёр мянгыг үйлдвэрлэж байж ашигтай ажиллана. Гэтэл худалдан авах зах зээл байхгүй. Өдөр болгон талхаа хөрш аймаг руугаа зөөж худалдалтай биш.
-Орон нутгийн сонгуульд МАХН босоо явж ирсэн. Гэтэл хөгжлийн түвшин нь нэг иймэрхүү. Та Засаг даргаар найман жил ажилласан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Олон газраар явж туршлага судалж, ажил байдалтай нь танилцаж байхад би нэг зүйлийг ажигласан. Тухайлбал, хөрш аймгийнхаа удирдлага дээр жишээ авъя. Өмнөговь аймаг дөрвөн жилийн хугацаанд гэхэд дөрвөн Засаг даргын нүүр үзсэн байх жишээтэй. Нэг болохоор Ардчилсан намын, эсвэл МАХН-ын нөхөр гарч ирж байгаа болохоор тэнд ажил хийх ямар ч бололцоогүй болчихсон.
Нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байна. Нэг нь жаахан ажил хийгээд шинэ юм сэдээд ирэхээр бусад нь хориг саад хийдэг. Үүнийгээ улс төр хийнэ гэдгийг тэгж ойлгоод байх шиг. Тэгээд яаж ийж байгаад л хамгийн чадваргүйг нь дарга болгоод байсхийгээд унагааж байх сонирхолтой болчхож. Нөгөө тамын тогоон үлгэр л яваад байна. Тэгвэл нэг намын дарга нь тогтвортой ажиллачихсан аймгуудын хувьд арай ондоо. Хөгжлийн чиг хандлага нь зөв гольдрол руугаа орчихсон. Бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн байх жишээтэй. Нөгөөтэйгүүр, аймгийн Засаг дарга, ИХТ-ийн дарга хоёрын харилцаа ямар байна вэ гэдгээс ажил урагшлах эсэх нь шийдэгдэж байна.

-Засаг даргаар ажиллаж байхад тамын тогооны монголчуудын сэтгэлгээ хэр чөдөр болж байсан бол?
-Орон нутаг хурдтай хөгжихгүй байгаа нь монголчууд бидний өөрсдийнх нь амьдралын хэв маягтай холбоотой. Нэгнийхээ хийсэн зүйлийг буруутгаад л үгүйсгэж ирсэн. Нэг байр барьсан чиг “Нартай өдөр сүүдрэвч хэрэггүй, салхитай өдөр шүүр хэрэггүй” гэх мэтээр зүйрлээд л, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зай завсаргүй муулчихна. Гэтэл өөрсдийнх нь хийж байгаа ажил нь гарт баригдаж нүдэнд үзэгдэж байгаа юм байхгүй. Том том юм ярихдаа л сайн.
Их л өндөр төвшинд оччихсон, мундаг юм л сэтгээд байгаа юм шиг. Энэ эдийн засгийн хөгжил буруу замаар яваад байна, аймаг удирдаж байгаа энэ нөхрийн эдийн засгийн шинэчлэл нь буруу байна гэж дүгнэж байх шиг. Яг хэрэг дээрээ нэг их сүйдтэй юм байхгүй шүү дээ. Хүн хөгжчихөөр орчин бий болоосой гээд зам, барилга, хүүхдийн хөгжлийн төв барихаар мөнгийг нь идэх гэж барьж байна гэж харддаг шиг байгаа юм.
Боломжтой яваад байвал доромжлоод, дорой явахаар шоолоод байх жишээтэй. Тэгэхлээр бие биеэ дэмжээд иргэн хөгжих юм бол улс хөгжинө гэдэг ойлголтоор асуудалд хандаад, иргэн нь иргэнээ дэмждэг тогтолцоо руу орчих юм бол амархан хөгжинө.

-2007 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд гишүүд хөрөнгө оруулалтын асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Та ч бас тэдний нэг байх аа?
-”Үндэсний үйлдвэрлэлийг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжье, ажлын байр нэмэгдүүлье” гэдэг нь зүгээр л дарга сайд нар, нэр дэвшигчийн хэлдэг уриа, цаасан байдаг л зүйл. Түүнээс биш бодит байдал дээр дэмжигдсэн юм алга байна.
Өнөөдөр 2007 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэгдэж байхад материаллаг үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалт гэдэг зүйл гарч ирсэнгүй. Бид энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр урагшаа явахгүй. Яг бодит материаллаг юм үйлдвэрлэе гээд гар оюунаа уралдуулж байгаа хүн энэ дэмжлэгийг авахгүй байна. Дунд, доод шатны дарамт их. Нэг юм хийе гэхээр газар нь олдохгүй. Газар нь олдлоо гэхэд элдвийн шалгалт, татварын байцаагчдын дарамтална. Тэдгээр нь болж бүтэх талаас нь биш хориг саад тавихаа урьтал болгодог.

-Аймгийн парламентад найман жил суулаа. УИХ-д гишүүн болоод суухад хэр ялгаа ажиглагдаж байна вэ?
-Аймаг гэдэг АНУ-ын муж улсууд шиг бие даасан биш болохоор Монгол Улсын төсвөөс зарцуулагдах хөрөнгө, төрөөс баримталсан бодлогын дагуу хөгждөг. Тэнд том том улс төр яриад байх ямар ч шаардлага байхгүй. Улс төрийн байгууллага ч бас биш. Угтаа иргэдийн төлөөллийн байгууллага шүү дээ. Ер нь сум орон нутгийн байгууллагын төлөөлөгчийг сонгоход намаар талцуулаад, улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Системийг нь өөрчлөх л хэрэгтэй байна.
Цаг үе нь ч болсон гэж бодож байгаа. Орон нутгийн парламент нь ямар ч эрх мэдэл байхгүй. Нэгдсэн нэг том төсөвтэй болохоор дээрээсээ зохицуулагдаад явж байдаг. Тийм болохоор орон нутгийн сонгууль хийж үргүй зардал гаргах хэрэггүй

-Хамтарсан Засгийн газрыг байгуулахад танай намын гишүүдийн зарим эсрэг байр суурьтай байгаагаа хатуухан мэдэгдсэн. Харин та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би үүнийг ойлгохыг хичээж л явна. Засгийн газраа хамтран байгуулахаас ч аргагүй болсон юм болов уу даа гэж. Наад зах нь Ашигт малтмалын хуулиас эхлээд томбохон хуулиуд батлагдахгүй, улсын төсөвт орж ирэх ёстой сая саяар тоологдох хөрөнгө мөнгө гацаанд орохыг үгүйсгэхгүй. Нэг нэгэндээ гох дэгээ тавиад ажил урагшлахгүй байх боломжтой учир хамтрахаас өөр аргагүй байсан байж магад. Гэхдээ бүхнийг цаг хугацаа харуулна. Ер нь туйлын зөв алхам гэвэл бас биш. Энэ Засгийн газрын стандартын бус гэж хэлээд байгаа. Тэгэхээр стандартын бус гэдэг нь буруу, жин тун нь таараагүй юмыг л хэлнэ. Хамгийн наад зах нь, яах гэж намаараа талцаж сонгууль явуулсан юм бэ гэсэн асуудал гарч ирнэ.
-Танай намын бүлгийг дотоод ардчилалгүй гэдэг. Нам ингэж шийдсэн юм чинь гээд ярс хийтэл гар өргөдөг нөхөд олон гэх нь бий. Таны хувьд асуудалд өөрийнхөөрөө байж чадах уу?
-Асуудлаасаа л болно. Одоогоор намрын чуулган эхлээд удаагүй байгаа учраас тэгтлээ санал зөрөөд байх асуудал бага байна. Мэдээжийн хэрэг намаас илүү улс эх орны ашгийн төлөө асуудал гарвал цөөнх болж л орхино. Гэхдээ төрийн бодлогыг бид дэмжиж ажиллах ёстой.
-Төрийн бодлого чинь буруу байвал яах юм?
-Асуудлын гол үүнд л байгаа юм. Бодлого тодорхойлж байгаа хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлоор асуудалд хандах болж. Тиймээс ард түмэн түүнийг нь хүлээж авахгүй, дэмжихгүй байгаа хэрэг. Бодлого дэмжигчид нь ч эргэлзэхээр болсон цаг үе байна. Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй.Бид Наад зах нь төрд ажиллах хүнээ бэлтгэх нь төрийн бодлого байх ёстой. Гэтэл танил тал, хамаатан саднаараа багаа бүрдүүлээд байгаа нь ард түмнийг төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа юм.
-Тэгвэл орон нутгийн сонгуульд сонгогчийн санал хүрээгүйг ард түмэн нэгийг хэлсэн гэвэл та санал нийлэх үү?
-Нийлнэ. Дахиж сонгууль явуулаад ч ирц хүрнэ гэдэг эргэлзээтэй. Ёстой л данс бүртгэлийн луйврын аргаар л ирцээ хүргэхгүй юм бол дахин сонгуулиас үр дүн хүлээхэд бэрх. Сонгуулийн тогтолцоо дампуурч байгааг хэлээд байна шүү дээ.
-Хөдөө орон нутгаас сонгогдсон шинэ гишүүдийн хувьд нийслэлд дөнгөж төвхнөж эхэлж байх шиг. Таны хувьд?
-Би чинь МУИС, ШУТИС-д олон жил багшилж байлаа. Тийм учраас хотод суурьшсан хүн. Үр хүүхэд маань эндээ амьдарч байлаа. Харин би эхнэртэйгээ Дорноговь аймагт амьдарч ажиллаж байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.