2008.10.27

25-р тойргын асуудал шийдэгдэнэ

УИХ-ын сонгуулийн 25-р тойргын дүн өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа билээ.

7 сарын 3-ны өдөр тус тойргийн хорооноос “санал авсан дүнгийн тухай” гэсэн тогтоол гарган хүргүүлсэн ч тус тогтоолыг хүчингүй болгосноо албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороооо өнгөрсөн долоо хоногт 25-р тойргын хороонд хүргүүлжээ.

Уг нь 25 дугаар тойргийн хорооны 7 сарын 16 тоот тогтоолоор нэр бүхий дөрвөн гишүүн болох Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг сонгуульд ялснаар тооцож УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь олгоод байсан юм.

Тойргийн хорооны тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороо ийнхүү хүчингүй болгосноор дээрхи 4 түр үнэмлэхээ авсан гишүүдийг хүчмэнгүйд тооцож асуудал улам ээдрээтэй болж байна. Энэхүү асуудлбг лхагва гаригт эцэслэн шийдвэрлэх үүрэг СЕХ Тойргын хороонд даалгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.