2009.01.13
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар багтаж хэлэлцэнэ
МАХН-ын бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ намрын чуулган дуусахаас өмнө заавал хэлэлцэх ёстой хэмээн үзлээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ сайд Ц.Нямдорж санаачлан, боловсруулсан юм. Уг төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 60 хоногийн өмнө зарлаж, сонгуулийн жилийн 5 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гаригт явуулна гэсэн заалт байдаг. Үүнийг “5 дугаар сарын гурав дах долоо хоногийн ням гаригт” хэмээн өөрчлөхөөр болжээ.
Харин АН намын бүлгийн хуралдаанаар сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.