УИХ-ын дарга ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана
2009.05.18

УИХ-ын дарга ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тавдугаар сарын 16-аас эхлэн орон нутагт ажиллаж байна.


УИХ-ын дарга \"Изинис Айрвэйз\" компанийн ZY 921 дүгээр нислэгээр эхлээд Улаангом хотод бууж, Увс аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа Ховд аймгийн Дөргөн сумын удирдлага, иргэд сонгогчидтой уулзаж, зарим албан байгууллага болон Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэрбээр энэ сарын 23 хүртэл тус аймагт ажиллах хугацаандаа Мянгад, Ховд, Жаргалант сум, зарим байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, орон нутгийн цаг үеийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсох, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай танилцах юм.

УИХ-ын даргыг орон нутагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Арвин, албаны бусад хүн, хэвлэл, мэдээллийнхэн дагалдан ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.