Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн дагуу хоёр хувь үйлдэж бэлэн болгожээ
2009.05.18

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн дагуу хоёр хувь үйлдэж бэлэн болгожээ

Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-ноос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж бэлэн болгох ёстой.

Энэ ажил хуулийнхаа хугацаанд хийгдээд байгаа талаар СЕХ-ноос мэдэгдлээ. Бэлэн болсон нэрсийг санал хураахаас 15-аас доошгүй хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцуулах бололцоо олгож байна. Тиймээс сонгогчийн үнэмлэхээ гар дээрээ авсан иргэд одоо регистрийн дугаар, овог нэр, хаягаа зөв бичигдсэн эсэхийг шалгаад алдаа байвал хэсгийн хороон дээрээ очоод залруулах бололцоотой бөгөөд одоо үүнд зургаахан хоног үлдээд байна. Хэрэв сонгогчийн үнэмлэх чинь ирээгүй бол очиж шалгаад ямар учраас надад өгөөгүй байна гэдгээ хэлж шахаж шаардаад авах боломжтой гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн хэлж байна.
Энэ удаагийн сонгуульд санал өгөх 1 сая 639 мянган сонгогчийн тоо нас баралт, гадагшаа, дотогшоо явсан хүмүүс ирж буцах зэрэг шилжин суурьшлаас хамаараад нэмэгдэж, хасагдаж болох юм гэж СЕХ-ноос тайлбарлаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.