Иргэдийн 90 гаруй хувь сонгогчийн үнэмлэхээ авчээ
2009.05.21

Иргэдийн 90 гаруй хувь сонгогчийн үнэмлэхээ авчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6,10 дугаар хэсгийн хороогоор өчигдөр орвол нийт сонгогчдын 90 гаруй хувийн нэр нэрсийн жагсаалтад бичигдэж сонгогчийн үнэмлэхээ аваад байна.

Үлдэх хувийн гар дээр сонгогчийн үнэмлэх очоогүй байна. Үүн дээр будлиан гарахыг үгүйсгэхгүй. Хэсгийн хороод дээр гарч байгаа зөрчлийн ихэнх хэсэг сонгогчдоос бус, буруу, зөрүү бичилт хийж байгаа хэсгийн хорооны ажилтнуудтай холбоотой байна. Үүний бурууг сонгуулийн хэсгийн хорооныхон иргэдийн нэрсийн жагсаалтыг анхлан гаргаж өгсөн дүүрэг, хорооны Засаг дарга нартай холбож сууна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.