Нийслэлийн Сүхбаатар дүүрэг сонгуулийн санал хураалтын дүнг хамгийн түрүү гаргаж өгчээ
2009.05.27

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг сонгуулийн санал хураалтын дүнг хамгийн түрүү гаргаж өгчээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн хамгийн эхлээд хэсгийн хороодод гардаг.

Энэ нь санал өгсөн 24-нөөс 25-ндаа гарсан. Үүний дараа анхан шатны тэр дүнг салбар, хэсгийн хороод шилжүүлдэг. Энэ ажиллагаа хуулийнхаа хугацаанд явагджээ. Харин Баян-Өлгий аймгийн зарим сумын баг, Дорнод аймгийн Халх гол сумын мэдээ ирээгүй гэдгээр СЕХ дүнгээ нэгтгэх нь байтугай мэдээлж ч амжаагүй явдал гарсан. Энэ нь “Ганц сум, хэдэн багийн дүн өдийд гараагүй байна гэдэг юу л бол” гэсэн эмзэглэл, хардлагыг хэн хүнгүй төрүүлээд авсан. Салбарын буюу хуучнаар нутаг дэвсгэрийн хороодоос дээшээгээ дүн мэдээгээ хамгийн түрүүнд гаргаж өгсөн нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн салбар хороо болоод байна . Тус дүүргийн хэсгийн хороод дүнгээ хурдан шуурхай гаргаж өгснийг салбар хороо нь мөн түргэн нэгтгэж хотын дүүргүүдээс хамгийн түрүү Нийслэлийн сонгуулийн хороонд өргөн барьжээ. Тус хорооныхон санал хураалт явагдсан 24-ний өдөртөө багтаан хамгийн түрүү хурлаа хийж тогтоолоо гаргасан байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.