Ц.Элбэгдорж 51.24 яллаа
2009.05.25

Ц.Элбэгдорж 51.24 яллаа

СЕХ-оос 18.00-д мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр хөдөө орон нутагт 50,31 ялсан бол, Ц.Элбэгдорж 48,28 хувийн санал авчээ. Харин нийслэлийн хэмжээнд нэр дэвшигч Ц.Элбэгдорж 55,59 хувийн саналаар ялалт байгуулж, Н.Энхбаяр 43,21 хувийн санал авсан байна.
Тодруулбал нийслэлийн Багахангай дүүргээс бусад 8 дүүрэгт Ц.Элбэгдорж 50-аас дээш хувийн санал авсан байна. Харин хөдөө орон нутагт Архангай, Дорнод, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Ховд гэсэн 6 аймагт тэрээр ялалт байгуулсан байна.
Монгол Улсын хэмжээнд 562459 сонгогч буюу 51.24 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн буюу 47.44 хувь нь МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн аж. Гэхдээ одоогоор хөдөө, орон нутгийн гурван хэсгийн хорооноос нэгдсэн дүн ирээгүй байгаа ажээ. Тиймээс энэ дүн бол эцсийн дүн биш гэдгийг сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.