УИХ-ын 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явагдана
2009.05.26

УИХ-ын 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явагдана

Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрлөө. Дараагийн хүлээгдэж байгаа үйл явдлын нэг нь Ц.Элбэгдоржийн сонгогдсон УИХ-ын 24 дүгээр тойргийн (Чингэлтэй дүүрэг) нөхөн сонгууль юм.


Гурван мандаттай энэ тойрогт 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас Д.Очирбат, Л.Одончимэд, АН-аас Ц.Элбэгдорж, Г.Баярсайхан, Р.Бурмаа нар нэр дэвшсэнээс Д.Очирбат, Г.Баярсайхан, Ц.Элбэгдорж гурав гарч ирсэн юм. Р.Бурмаа дөрөвдүгээрт таслагдаж, Л.Одончимэд сүүл барьсан. Нөхөн сонгуульд үлдсэн хоёр хүнийг нэр дэвшүүлж магадгүй бололтой. Эцсийн шийд МАХН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ зэрэг намуудын удирдах байгууллагаас гарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.