Ийгл телевиз турхирч байгаа тухай мэдээлэл гарч, 6.3 хувийг эзэлжээ
Нээлттэй нийгэм хүрээлэн, Глоб Интернэшнл зэрэг төрийн бус байгууллагуудын захиалгаар "I R I M" (айрим) судалгааны хүрээлэн нь “7 дугаар сарын 1-нд болон онц байдал зарласан, мөн түүний дараах өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан эсэх, ингэж ажиллахдаа хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан”-ыг судлах зорилгоор энэхүү мониторингийн судалгааг хийж гүйцэтгэжээ. Тус судалгааны зарим сонирхолтой хэсгээс www.Vip76.mn харуулж байна. Судалгааг бүрэн эхээр нь үзхийг хүсвэл tsogtbaatar.blogspot.com -оос үзнэ үү.
7 сарын 1-ний үйл явдлыг тухай мэдээллийн хувийн жин
Телевизүүдийн нэвтрүүлгийн цагт эзлэх хувь
Энэ үзүүлэлт нь телевизүүд 7 сарын 1-ний үйл явдал болон түүний үр дагавараар бий болсон асуудлуудад хэр анхаарал хандуулж байсныг харуулна.
Сонинуудын талбайд эзлэх хувь
Судалгаанд хамрагдсан сонинууд 7-р сарын 2-оос 9-ний хооронд хэвлэгдсэн дугааруудынхаа нийт талбайн 12.6 хувийг (118716 см2) 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мэдээлэлд зарцуулсан байна. Сонинуудын уг үйл явдалтай холбоотой нийтлэлд зориулсан талбайн хэмжээ нь харьцангуй тэнцвэртэй байгаа ба тус сонины нийтлэлийн нийт талбайтай нь харьцуулбал “Ардчилал”, “Зууны мэдээ” сонинууд 7 дугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой сэдэвт харьцангуй илүү ач холбогдол өгчээ.
Онц байдлын үеийн МҮОНТ ба төрийн цензур
2008 оны 7 сарын 1-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдал тогтоосноос хойш дөрөв хоногийн хугацаанд МҮОНТ дангаар ажилласан билээ. Энэ хугацаанд төрөөс МҮОНТ-д хатуу цензурээ сэргээн тогтоож, төрийн удирдагад авсан юм. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилон, олон нийтэд хүрэх мэдээллийн олон ургальч чанар алдагдаж, улс төрийн хүрээнд дэх цөөнх, нийгэм дэх жирийн иргэн, эрдэмтэн, шинжээчдийн байр суурь дарагдаж, оюун санааны хүрээнд догматик, хандлага давамгайлж, нийгмийн шударга ёс алдагдахад хүргэсэн гэж үзэж байна.
МҮОНТ, 2008 оны 07 сарын 05-ны 00:11-00:21 цаг, 618 секунд
... Онц байдал цуцлагдлаа. Өнгөрсөн хугацаанд МҮОНТ нь Онц байдлын тухай хуульд захирагдаж Үндэсний Аюулгүй байдлын Шуурхай штабын шууд удирдлаган дор тус штабын мэдээлэлд үндэслэн мэдээллээ дамжуулж байсан ...
Төрийн хяналттай өдрүүдэд МҮОНТ-ийн дэлгэцнээ гарсан эх сурвалжийн 51.1 хувь нь албаны буюу засгийн газрын төлөөлөл байв. Иргэд 4.1 хувь, төрийн бус байгууллагын төлөөлөл 3.2 хувийг эзэлсэн бол шинжээч, ажиглагч ердөө 0.1 хувьтай байлаа.
Үүссэн нөхцөл байдлын шалтгааны тухай МҮОНТ-ийн Долоон сарын нэгний өдөр, онц байдлын үеэр, онц байдал цуцлагдсаны дараахь дөрөв хоногийн мэдээлэлд цензур хэрхэн нөлөөлснийг доорхи хүснэгтээс харж болно.
7 сарын 1-ний өдөр тухайн нөхцөл байдалд сөрөг хүчин, тухайлбал иргэний эвсэл, БНН, түүний удирдагчид буруутай тухай мэдээлэл хамгийн ихдээ 5.5 хувь эзэлж байсан бол төрийн хяналт дор ажиллаж байсан онц байдлын үед үлэмж нэмэгдэн дээд тал нь 22.6 хувьд хүрсэн байна. Мөн Ийгл телевиз турхирч байгаа тухай мэдээлэл гарч, 6.3 хувийг эзэлжээ.
7 сарын 1-ний өдөр үүссэн нөхцөл байдлын шалтгааныг МАХН сонгууль будлиантуулсан (25.3%)-ны үр дагавар, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн турхиралтаас(14.4%) болсон гэсэн тайлбар зонхилж байсан бол онц байдлын үеэр хэд дахин буурч, онц байдал цуцлагдсаны дараа МАХН-ыг буруутгасан мэдээлэл давамгайлж, дараа нь сонгуулийн үр дүн нийгмийн хүлээлттэй зөрчилдсөн тухай тайлбар 10.4 хувьийг эзэлжээ.
Доорхи графикаас онц байдлын үеэр МҮОНТ үүссэн нөхцөл байдлын шалтгааны үр дагаврын тухай хэрхэн мэдээлсэнийг харж болно.
Энэ хэрэг явдлаас үүдэн цагдаа, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл 18.6 хувь эзэлжээ. Дараа нь соёлын өв шатсан (14.5%), хүний амь эрсэдсэн (11.2%) тухай мэдээлэл орсон байна. Сэтгүүлч гэмтэж, бэртсэн, МАХН-ын байрыг шатаасан, урлагийхан тоглолт хийж чадахгүйд хүрсэн, цагдаагийн зэвсэг хэрэгсэл хангалтгүй, бизнес нөлөөлсөн, Монгол Улсын нэр хүндэд муугаар нөлөөлж, жуулчдын тоо багасна гэх мэт 12 төрлийн мэдээлэл тус бүрийн эзлэх хувь таван хувиас доош байлаа.