Нөхөн сонгуулийн товыг УИХ тогтооно
2009.07.02

Нөхөн сонгуулийн товыг УИХ тогтооно

УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль явуулах хугацааг ялгамжтай байхаар зааж өгсөн байгаа. Уг хуульд парламентын гишүүн нас барснаас бусад тохиолдолд нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зарлах, бусад шалтгаанаар бол 14 хоногийн дотор зарлахаар заасан байгаа юм. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, дээрхи заалтыг хүчингүй болгож, УИХ тухайн нөхцөл байдлыг харгалзан УИХ тухайн нөхөн сонгуулийн санал хураах өдрийн тогтоож өгдөг байхаар заасан байна.

Хуралдааны үеэр З.Энхболд гишүүн сонгуулийг УИХ-дах олонхи нь өөртөө ашигтай хугацаанд зарладаг тийм хууль байна. УИХ-ын олонхид дуртай үедээ сонгууль явуулах боломж олгож байна. МАХН-ынхан ч яахав АН-ынхан яагаад амаа үдүүлчих вэ. Хэрэв 9 сарын сонгуульд ялагдал хүлээвэл АН-ын дэмжсэн гишүүд хариуцлагыг нь хүлээгээрэй гэлээ. Хуулийг гишүүд 60 хувийн саналаар дэмжлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.