МАХН нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-д хандлаа
2009.09.04

МАХН нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-д хандлаа

МАХН-ын удирдлагын төлөөлөгчид УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт ирэх сарын 18-нд болох нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэхээр өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хандлаа.

Хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх ёстой юм. Мөн сонгуульд оролцох шийдвэр, улсын бүртгэлд бүртгүүлсэн намын дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичиг бүрдүүлэхээр хуульд заажээ.

СЕХ баримт бичгийн үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад нам, эвслийг сонгууль албан ёсоор зарласнаас хойш тав хоногт багтаан бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.