2009.09.18
СЕХ зургаан намыг бүртгэж, гурван намыг бүртгэхээс татгалзав
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудыг бүртгэх болон бусад зарим асуудлыг хэлэлцэв.
Сонгуулийн ерөнхий хороо намуудын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж ирүүлсэн баримт бичгийг үндэслэн зургаан намыг бүртгэж, гурван намыг бүртгэхээс татгалзав.
Зарим нам өмнөх сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий Хороонд ирүүлээгүй нь энэхүү бүртгэхээс татгалзах үндэслэл болжээ. Энэ шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хийх хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулна гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.