С.Эрдэнийг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгана
2009.09.28

С.Эрдэнийг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгана

2008 оны УИХ-ын сонгуулиар 25-р тойрогт ялалт байгуулж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа С.Эрдэний нэрийг СЕХ-оос Ерөнхийлөгчид айлтгахаар болсон билээ.

Харин хэзээ, хэдэн цагт нь тодорхойгүй байсан юм. Саяханы мэдээгээр түүний нэрийг СЕХ-оос Ерөнхийлөгчид айлтгах цаг, хугацааг өнөөдөр 14.00 хэмээн тогтоосон байна.

Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганд оролцсон билээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.