С.Эрдэнийн нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ
2009.09.29

С.Эрдэнийн нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийн нэрийг хуульд заасны дагуу УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өнөөдөр өргөн мэдүүллээ.

СЕХ-ны 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтыг хүчингүй болсонд тооцсон тухай шийдвэрийг 9 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгасан тухайгаа СЕХ-ны дарга Н.Лувсанжав дурдаад, хуульд заасан ёсоор С.Эрдэнийн нэрийг мөн УИХ-д өргөн мэдүүлж буйг хүлээн авна уу гэлээ.

-Хэдийгээр хугацаа хоцорсон ч СЕХ-ны зүгээс 25 дугаар тойргийн нэр дэвшигч С.Эрдэнийн талаархи асуудлыг хуулийн дагуу шийдэж, өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. УИХ-ын 2009 оны намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудал энэ байх болно. Ард иргэдийн хийсэн сонголтыг хүчин төгөлдөр хэмээн үзсэн үйл явдал боллоо гэж УИХ-ын дэд дарга Г.Батхүү энэ үеэр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.