Нөхөн сонгуульд 8 хүн нэр дэшихээр бүртгүүлээд байна
2009.09.29

Нөхөн сонгуульд 8 хүн нэр дэшихээр бүртгүүлээд байна

УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд одоогийн байдлаар 8 нэр дэвшигч нэр дэвших СЕХ-д бүртгүүлээд байна. Гэхдээ СЕХ ирэх сарын 3-ны өдрийг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэх юм.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрлэбэл АН-аас “Сонгогчдын боловсрол төвийн” Р.Бурмаа, МАХН-аас Эрдэс Баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголын Ардчилсан Хөдөлгөөний намаас Мальш Энхтүвшин, Уламжлалын нэгдсэн намаас Л.Жаргалсайхан, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх нар дэвшиж байгаа бол, бие даан дуучин С.Жавхлан,сэтгүүлч Г.Уянга, “иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар дэвшиж байгаа юм.

Дээрхи гурван бие даан нэр дэвшигчдээс гадна бие даан нэр дэвших хүсэлтэй хүмүүс нилээдгүй байгаа сурагтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.