Нөхөн сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ
2009.09.30

Нөхөн сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

Сонгуулийн ерөнхий хорооны энэ өдрийн хуралдаанаар намуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт орууллаа.
УИХ-ын нөхөн сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны гишүүнээс Сурмаажавын Нямбаяр /АН/, Чулуунбатын Энхтуяа /ИЗН/, Хоролын Төмөр /МАХН-ын гишүүнээс түдгэлзсэн/ нарыг тус тус чөлөөлж, тойргийн хорооны гишүүнээр Сумъяагийн Оюунтуяа /АН/, Баатаржавын Чинбат /нам бус/, Цэвэгсүрэнгийн Наранчимэг /МАХН-ын гшиүүнээс түдгэлзсэн/ нарыг тус тус баталлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.