С.Эрдэнийг тангарга өргүүлэх бололтой
УИХ-ын ээлжит хуралдаан эхлэлээ. Өнөөдөр хуралдах үгүй нь тодорхойгүй, энэ долоо хоногт Халдашгүй байдлын дэд хорооноос бусад байнгын хороод хуралдаагүй, парламентын хэвийн үйл ажиллагаа "гацаад" ороод байсан билээ. УИХ дах АН, МАХН-ын бүлгүүдээс гаргасан ажлын хэсгийнхэн өглөө хаалттай уулзалт хийсэн бөгөөд тохиролцоонд хүрч чадсан бололтой. МАХН-ын бүлэгийн ажлын хэсэг өчигдөр оройжингоо хуралдсан юм.
Өнөөдөр АН-ын бүлгийнхэн чуулганы танхимд орж, МАХН-ын бүлэг хуралдаан орж ирэхгүй байсан ч С.Эрдэнийн тангаргийг өргүүлэн гэсэн мэдээлэл байсан юм.
Харин сая УИХ-ын чуулган эхлэлээ. Хуралдааны эхэнд С.Эрдэнийг тангараг өргүүлэх асуудал орсон байна. Яг одоо энэ асуудлаар асуулт хариулт явагдаж байна. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрынхан, СЕХ-ынхон оролцож гишүүдийн асуултад хариулж байна.