Чингэлтэйд өнгөрсөн сонгуулиар хэн, хэдэн хувийн санал авч байв?
2009.10.12

Чингэлтэйд өнгөрсөн сонгуулиар хэн, хэдэн хувийн санал авч байв?

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 2008 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн аль нам, хүчнээс хэн хэн нэр дэвшиж, хичнээн хүн сонгуульд оролцон тэдний төлөө санал өгч байв. Нэг жилийн өмнө тус тойрогт болсон сонгуулийн дүнг удахгүй энд болох нөхөн сонгуулийн өмнө сонирхуулж байна.

24 дүгээр тойрог нь УИХ-ын гурван төлөөлөл бүхий мандаттай юм. Энд 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас тухайн үед тус намын дарга байсан Ц.Элбэгдорж, МАХН-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Очирбат,  АН-аас шинэ залуу гишүүн Г.Баярсайхан нар гурван мандат дээр сонгогдон гарч ирсэн юм. Үүнээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульдд оролцон төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Түүний орон гарсан суудал дээр өнөөдөр нөхөн сонгууль явагдаж байна. Ингээд өнгөрсөн жилийн сонгуулийн дүнг танилцуулъя.

Нэрс Санал өгсөн сонгогчдын тоо Авсан саналын хувь
1 Ц.Элбэгдорж АН  30893 54.82
2 Д.Очирбат МАХН 20296 36.01
3 Г.Баярсайхан АН 20031 35.54
4 Р.Бурмаа АН  19785 35.05
5 Л.Одончимэд МАХН 19602 34.78
6 Ц.Сүхбаатар МАХН 15785 28.01
7 Ц.Ганхуяг ИЗН 14337 25.44


Гурван мандаттай 24 дүгээр тойрогт дээрх хүмүүс эхний долоод орж, Иргэний эвсэлээс Иргэний хөдөлгөөний нам (ИХН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Э.Батбаяр, өмгөөлөгч Ц.Монгол, сэтгүүлч Г.Уянга, МУНН-аас Д.Гансүрэн, Т.Мандир, Н.Нагаанбуу, БНН-аас Л.Чулуунбат, П.Алтантүлхүүр, Ж.Чинбат, ҮШН-аас Б.Цогтгэрэл, МОНАРХН-аас Б.Энхтүвшин, “Эх орон” намаас Ч.Үржинбадам нар нэр дэвшиж байжээ. П.Түвшинзаяа, Ш.Ганбат, Ж.Дорж нарын гурван хүн бие даан нэр дэвшиж байв. Дээрх хүмүүсээс АН-ын Р.Бурмаа, сэтгүүлч Г.Уянга, “малыш” гэгддэг Б.Энхтүвшин гурав одоогийн нөхөн сонгуульд дахин нэр дэвшээд байна. Энэ гурваас Б.Энхтүвшингийн нэрийг нам нь татаад байгаа юм. Өнгөрсөн онд Г.Уянга 9938 хүний буюу 17.63 хувийн санал авч байсан бол Б.Энхтүвшин ердөө 529-хөн хүний буюу 0.94 хувийн санал авч байжээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.