2009.10.09

С.Эрдэнэ УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө

УИХ-ын 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнэ өчигдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажууллаа. Үдээс өмнө нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө АН-ынхан чуулганы танхимд МАХН-ын бүлгийн гишүүдийг хүлээж суув. Харин МАХН-ын бүлэг хуралдаж байлаа. Нэг цаг гаруйн дараа МАХН-ын бүлгийнхэн хуралдаж дуусч гишүүд чуулганы танхимд орж ирлээ. Гишүүдийн ирц 50 болсноор нэгдсэн хуралдаан эхлэхэд МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан бүлгийнхээ шийдвэрийг танилцуулав. Тэрбээр "Хоёр намын ажлын хэсгүүд хоёр ч удаа уулзсан. Гэхдээ нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Эргэлзээтэй асуудлууд байсаар байна. Манай бүлгийн ажлын хэсгийнхэн 25 дугаар тойргийн гурван хэсгийн саналыг тоолох санал гаргасан. Үүнийг АН-ын ажлын хэсгийн гишүүд дэмжээгүй. Тиймээс манай бүлэг дахин зөвлөлдөж, улс орны өнөөгийн байдал, намрын чуулганаар нэг ч асуудал хэлэлцэж чадаагүй гацчихсан байдал зэргийг нухацтай авч хэлэлцлээ. Одоо бид эх орны Эрдэнийн сангийн тухай хуулиас эхлээд ирэх оны төсөв, мөнгөний" бодлого гэх мэт маш олон асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ийм шаардлагатай үед УИХ-ыг янз бүрийн гацаанаас   яаралтай   гаргах

шаардлага байгааг бүлгийн гишүүд ухамсарлаж байгаа. Нөгөөтэйгүүр 25 дугаар тойргийн сонгогчдын төлөөлөл жил гаруй дутуу явж, эрх ашиг нь хохирч байна. Үүнийг ч бас бид харгалзан үзэж, энэ намрын чуулганаар хэлэлцэх сонгуулийн тухай хуулиуддаа өөрчлөлт оруулахдаа сонгуулийг шударга, дүнг үнэн зөв гаргадаг болгох асуудлыг манай бүлэг анхааралдаа авч байна. Үүн дээр АН-ын бүлэг ч санал нийлэх байх гэдэгт итгэж байна.

Хэдийгээр будлиантай, эргэлзээтэй асуудлууд үлдсэн ч гэсэн цаашдаа учир нь олдох байх гээд энэ удаа

бид завсарлага авахгүй байхаар шийдлээ" гээд намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа хүндэтгэж ийм шийдвэр гаргаж байгааг Д.Лүндээжанцан дарга мэдээлсэн юм. Үүний дараа С.Эрдэнэ УИХ-ын гишүүний тангараг ергөж, төрийн далбаанаас адис авлаа. Дараа нь УИХ-ын дарга УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг уншиж танилцуулахад 50 гишүүний 45 нь батлах санал өглөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороонд ха

харьяалагдахаар болжээ.

Нэгдсэн хуралдаанаас гарч ирсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн цөөн асуултад хариулт өгсөн юм.
-Тангаргаа өргөсөнд тань баяр хүргэе. Гишүүнийхээ хувьд та хууль тогтоох үйл ажиллагааны аль чиглэлд нь илүүтэй анхаарч ажиллах вэ?

-Баярлалаа. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 24 хууль бий. Эдгээр хуулийг судалж танилцахаас ажлаа эхэлнэ.

-Тулгамдсан асуудлууд хэр их байна гэж үзэж байна вэ?

-Тулгамдсан асуудал их байна. Өнөөдөр хэдийгээр статистик тоогоор ард түмний амьжиргаа гайгүй байгаа юм шиг хэрнээ эгэл жирийн хүмүүсийн амьдраЛ шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа шүү дээ. Энэ талаар би мэдэж байгаагийн хувьд үүнд нэн яаралтай анхаарлаа хандуулъя гэж бодож байна.

-Өнгөрсөн жил дөрвөн сарын хугацаанд та УИХ-ын чуулганы үйл ажиллагааг гаднаас ажиглаж байлаа. Өөрөө санал Зодлоо илэрхийлмээр хэр их асуудал ажиглагдаж байв?

-Ямар ч байсан парламентын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зайлшгүй шаардлагатай гэж харж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.